Д.Дагвадорж Япон улсад хоригджээ гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #419

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Асашёрюү Дагвадоржийг Япон улсад саатуулан хорилоо” гэх мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Японы баримт шалгах байгууллага ‘Litmus’-ээс энэ талаарх мэдээлэл бодитой эсэхийг тодруулж имэйл илгээсэн ба 02 дугаар сарын 04-нд түүнийг баривчлагдсан талаар мэдээлэл байхгүй болохыг бидэнд мэдэгдсэн хариу ирүүлсэн юм.

2023 оны 02 дугаар сарын 03-нд socialmedee.me вэб сайт “ШУУРХАЙ: Д.Дагвадоржийг барьж хорьжээ Тэрээр ноцтой хэрэгт холбогдлоо тодруулбал” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээлэлд “Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь аварга, Монгол улсын гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадоржийг Япон улсад саатуулан хорьжээ. Түүнийг хэд хэдэн хэрэгт хамаатуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.” гэж мэдээлжээ. Мөн ижил агуулгатай мэдээлэл newstv.mn, Сошиал Мэдээ, Арслан.мн Arslan mn зэрэг фэйсбүүк хуудсуудаар түгсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Д.Дагвадорж Японд баривчлагдаагүй бөгөөд дээрх түгсэн мэдээлэл нь худал юм. 

2023 оны 02 дугаар сарын 04-нд Японы баримт шалгах байгууллага ‘Litmus’-ээс Д.Дагвадорж баривчлагдсан талаарх мэдээлэл бодитой эсэхийг тодруулж имэйл илгээсэн ба 02 дугаар сарын 04-нд түүнийг баривчлагдсан талаар мэдээлэл байхгүй болохыг бидэнд мэдэгдсэн хариу ирүүлсэн юм.

Мөн Google платформд Асашёрюү Акинори /朝青龍 明徳/ гэх түлхүүр үгээр япон хэл дээр хайхад баривлагдсан талаарх ямар нэг мэдээлэл алга байна

2023 оны 02 дугаар сарын 1-ний 22:18 цагт Eza Enkhzaya гэх нэртэй хэрэглэгчийн “Асашёрюү Дагвадоржийг Япон улсад саатуулан хорилоо” гэх мэдээний зургийг оруулж, “Бүх сайтаар явж байна” гэсэн тайлбартай оруулсан жиргээнд Д.Дагвадорж албан ёсны Twitter хаягаараа үгүйсгэсэн хариу өгсөн байна. Түүнчлэн тэрээр өөрийн Asashoryu第68代横綱朝青龍 нэртэй хаягаараа хэвийн амьдралаа үргэлжлүүлж байгаагаа мэдээлсээр байгаа юм. 
Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 16-нд Японы Фүжи телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан нь видео бичлэгээр үзүүлсэн хамгийн сүүлийн илэрц байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document