Гаднын компаниас ашиг хүртэх нэрээр хувийн мэдээллийг авахыг санаархаж байгаа тул болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #446

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Компанийн ашиг тусыг хүртэхийн тулд бүртгүүлж, урамшууллын $30, цаашлаад өдөр бүр $1000 аваарай гэх мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Дээрх мэдээлэлд ямар компани, ямар үйл ажиллагааны ашиг хуваарилж байгаа талаар болон бүртгүүлэхэд л 30 ам.долларын урамшуулал олгоод, өдөр бүр 1000 ам.долларын ашиг олдог ямар бизнес байдаг зэрэг мэдээллийг огт дурдаагүй, зөвхөн хүмүүсийг бүртгэлд хамруулж, хувийн мэдээллийг нь авахыг санаархсан байгааг харж болно.

Сүүлийн үед манай пэйжийн чатаар үнэн эсэхийг шалгуулахаар хандаж байгаа мэдээллийн нэг нь гаднын хаягуудаас мөнгө олох боломж санал болгож байгаа тухай агуулга байна. Тодруулбал, “Энэ компанийн ашиг тусыг хүртсэн бүх хүмүүст баяр хүргэе. Бүртгэлийн хураамж: $ 0:00. Бүртгүүлэх урамшуулал: 30 доллар. Өдөр тутмын орлого: 1000 доллар. Долоо хоногийн орлого: 7500 доллар. Сар бүр: 15,000 доллар. Шуурхай бэлэн мөнгө авах. Татан авалтын хураамж байхгүй. Яаж эсвэл ОДОО НЭГДЭЭРЭЙ гэж надаас асуу” гээд телеграм сувагт байршсан группэд нэгдэх холбоосыг хавсаргасан байна.

Уг мэдээллийг Charity Onyenoha  Chidiogo Udo  Mhiz Preshy Bliss  Nîkí Sãvãgê зэрэг гаднын нэртэй хаягуудаас нээлттэй группүүдэд байршуулж, холбоосоор орсон хүмүүсийг 500 ам.долларын бэлэг авахыг хүсвэл овог нэр, имэйл хаяг, утасны дугаараас эхлээд банкны дансны мэдээллүүдээ өгөх болзол тавьсан байна.

Дээрх мэдээлэлд ямар компани, ямар үйл ажиллагааны ашиг хуваарилж байгаа талаар болон бүртгүүлэхэд л 30 ам.долларын урамшуулал олгоод, өдөр бүр 1000 ам.долларын ашиг олдог ямар бизнес байдаг зэрэг мэдээллийг огт дурдаагүй, зөвхөн хүмүүсийг бүртгэлд хамруулж, хувийн мэдээллийг нь авахыг санаархсан байгааг харж болно.

Энэ нь таны хувийн мэдээллийг авч, таныг болон бусдыг цахим залилангийн хохирогч болгох эрсдэл гэдгийг анхаараарай.

FACTCHECK: Дараах байдлаар мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлаарай.

Хаяг, агуулгыг нягтлах

Жишээ болгон Mhiz Preshy Bliss гэх хаяг руу орж үзэхэд Өмнөд Африкт байршлаа заасан, паблик тохиргоотой мэдээлэл оруулаагүй ба Монголын Bitcoin болон крипто валют сонирхогчдын группэд л гэхэд 2022 оны 12 дугаар сараас хойш 500 гаруй удаа дээрх агуулгатай пост оруулсан байна. Уг мэдээлэлдээ 2017 оны 12 дугаар сарын 22-нд НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн азтанд батламж гардуулсан тухай мэдээллийн зургийг, рублийн дэвсгэртийн зурагтай хамт ашигласан байна.

Зураг, агуулга тохирохгүй, ойлгомжгүй мэдээлэлд итгэж, дансандаа урамшуулал авахаар хувийн мэдээллээ өгөх нь цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй тул ийм мэдээлэлд хариу өгөхгүй байж, цаашлаад репорт хийж бусдыг хохирогч болохоос хамгаалаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document