Цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэх шинэ хуулийг бид эсэргүүцэж байна

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ болон Mongolian Fact Checking Center нь эрх баригчдын баталсан шинэ хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна.  Хууль батлах процесс хууль дээдлэх ёсонд нийцэх ёстой. Гэвч энэхүү хуулийг Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулиас гажиж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, олон нийтийн саналыг тусгалгүйгээр 2 хоногт шуурхай баталсан. Уг тохиолдол нь 2022 […]

МЭДЭГДЭЛ

Mongolian Fact Checking Center нь Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүнчлэлтэйгээс гадна, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд технологийн аргыг мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байгаа Монголдоо цорын ганц олон улсын тусгай эрх эзэмшигч статустай байгууллага болохын хувьд хараат бус, ёс зүйтэй, тэгш шударга ажиллах зарчмаа хамгаалах үүднээс энэхүү саналаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна.