Германы томоохон төрийн өмчит хэвлэлүүдийн нэг Deutsche Welle нь олон улсад сэтгүүлчдийг сургах, хэвлэлийн байгууллагуудад дэмжлэг, зөвлөгөө өгөх зэрэгт идэвхитэй ажилладаг. Энэ үйл ажиллагаандаа зориулан тусгайлсан төвийг байгуулсан нь Deutsche Welle Akademia юм. Тус академийн редактор Elizabeth Zach өнгөрсөн сард Nest center буюу Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн хамтран үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоотой ярилцсан юм.
“Монгол улс: Хэвлэл мэдээллийг ил тод, бие даасан болгох нь” гэж онцолсон уг нийтлэлд Б.Дуламхорлоо “Хэвлэл мэдээллийн байгууллага болоод үзэгч, уншигчдын хооронд холбоо тасарсан. Хэрэглэгчдэд өгөх шаардлагатай чухал мэдээллүүд хүрч чадахүй байна. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллага улстөрч, бизнесийн байгууллагуудаас санхүүждэг ба тэдгээр нь ил тод бус байдаг” гэжээ. Мөн тэрээр “Монголын тухай гаднын хэвлэл мэдээллээр маш бага гардаг. Гэтэл бидэнд эрч хүчтэй, залуу хүн ам, эрчимтэй хөгжиж буй технологийн төв, хөрөнгө оруулалтын боломжууд бий” гэдгийг онцолсон байна.
DW Akademia-ийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан захирал Патрик Бэннин СИХҮТ болон Deutsche Welle-гийн хамтын ажиллагааг дурдаад, “Nest center бол ухаалаг, бүтээлч байгууллага” гээд, харамсалтай нь бага хэмжээний мөнгөн хандиваар тэдний зорьж буй гарааны хэвлэл мэдээллийн байгууллагуудыг санхүүжүүлэх боломжгүй байгаа нь хөгжилд тулгарч буй сорилт болохыг онцолжээ.
Ярилцлагын төгсгөлд Б.Дуламхорлоо СИХҮТ-ийн санаачилгуудын нэг болох Монголын баримт шалгах төвийн үйл ажиллагааг тайлбарлан, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Нягталъя” аян хэрэгжүүлж байгаа талаар ярьсан байна.
Deutsche Welle Akademia-д өгсөн ярицлагыг бүрэн эхээр нь эндээс уншина уу.