1. “УОК хуралдан 10 дугаар сарын 01-ний 06.00 цагаас нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ” гэх мэдээлэл ХУДАЛ.
✅ УОК хуралдаж 09 дүгээр сарын 27-ны 18:00 цагаас мэдээлэл хийсэн бөгөөд гамшгаас хамгаалах түвшинг чангатгах тухай ямар ч шийд гаргаагүйгээ мэдэгдсэн. Харин 10 сарын 01-нээс хоолоор үйлчлэх газруудыг 22:00 цагаас хаах шийдвэр гаргасан гэв. /холбоосыг хавсаргав/
📌 Гамшгаас хамгаалах тухай хууль болон цар тахлын үеийн зохицуулалтад “Хатуу хөл хорио” гэх түвшин байхгүй бөгөөд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг олон нийт хатуу хөл хорио гэж ярьж хэвшсэн. Дээрх мэдээлэл нь 2020 оны 11 дүгээр сарын эхэн үеийн УОК-ийн хэлэлцсэн асуудлыг 2021 оны 09 дүгээр сард болсон мэтээр ташаа мэдээлжээ. Тухайн үед УОК-ийн оруулсан саналын дагуу Засгийн газраас “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх тухай 178 тоот тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж байсан юм. Түүнээс хойш 7-14 хоногийн зайтай уг түвшинг сунгах тогтоол гаргаж байв. /холбоосыг хавсаргав/
2. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г дахин авах тухай огт яриагүй…
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г дахин авах тухай огт яриагүй бөгөөд энэ нь өнгөрсөн 02 дугаар сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өрх бүрээс нэг хүнийг төлөөлж шинжилгээ авсан үеийн мэдээллийн огноог зориудаар өөрчлөн санаатайгаар ташаа мэдээлэл тараасан үйлдэл байна.