1. Ярилцлагагүйгээр виз авах шийдвэрийг тухайн улс орны Элчин сайдын яамд, консулын газрууд гаргана
✅АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас ирүүлсэн и-мэйлд:
📌“КОВИД-19 цар тахлын улмаас АНУ-ын элчин сайдын яамд, консулын газруудын визний үйлчилгээ багассан билээ. Энэ нь АНУ-д хичээлийн жил нь эхлэх гэж буй олон улсын оюутнуудад хэрхэн нөлөөлж байгааг бид ойлгож байна. Олон улсын оюутны аяллыг хөнгөвчлөх үүднээс Төрийн Департамент нь консулын ажилтнуудад оюутны болон солилцооны хөтөлбөрт хамрагдах виз хүсэгчдийг визний ярилцлагаас чөлөөлөх эрхийг түр хугацаагаар олгосон. Ярилцлагагүйгээр виз авах шийдвэрийг тухайн улс орны Элчин сайдын яамд, консулын газрууд гаргах юм” гэж албан ёсны байр сууриа илэрхийлсэн. /зургаас харна уу/
2. Монгол Улс дахь ЭСЯ-аас виз хүсэгчдийн ярилцлаганд орох шаардлага хэвээр байна.
✅Мөн дээрх АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас ирүүлсэн и-мэйлд:
📌”Одоогийн байдлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь оюутны болон солилцооны хөтөлбөрт хамрагдах виз хүсэгчдийг ярилцлагаас чөлөөлөх сонголтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь хараахан эхлээгүй байгаа тул виз хүсэгчидийн ярилцлаганд орох шаардлага хэвээр байна. Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчдийг манай вэбсайт болон нийтийн сүлжээн дэх манай албаны хаягуудыг дагаж шинэ мэдээлэл авч байхыг зөвлөж байна.
📌Мөн TuguldurTV нэртэй хэрэглэгч нь Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-тай хамааралгүй хүн гэдгийг мэдэгдэж байна.” гэсэн юм. /и-имэйлийг зургаас харна уу/