24 хөн настай тэмцэгч залуу шинэ оны өмнөх өдөр нас барсан байна гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Талбай дээр жагсаалд байсан залууг өнгөрөгч долоо хоногт байцаалтад авч яваад сураггүй гэж бусад нь ярьж байсан. Би Японд 7 жил болоод ирсэн. Монголын нийгэм тэдэн шиг байж болно гээд Төрийн ордон руу хараад хэлж байсан 24 хөн настай тэмцэгч залуу шинэ оны өмнөх өдөр нас барсан байна” гэсэн тайлбартай, жагсаалд оролцож буй эрэгтэй хүний зургийн хамт постолсон байна.

Баримт шалгалтын үр дүн

Emotsi Tsogtoo нэртэй 481 мянган лайктай жүжигчин Цогтбаярын албан ёсны хуудаст “Найзыгаа олоод дээрээс нь эхнэртэй нь танилцчихлаа. Киног маань мааш их мессеж өгсөн сак кино байна гэлээ. Цагдаа байцааж дуусаад утсыг нь хураасан байна шүү” гэсэн тайлбартай, жагсаалд оролцож байсан залууг оролцуулаад 4 хүний зураг постолсон байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #382

2023.01.02 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 01 дүгээр сарын 1-ний Life is Hot нэртэй пэйжид “Талбай дээр жагсаалд байсан залууг өнгөрөгч долоо хоногт байцаалтад авч яваад сураггүй гэж бусад нь ярьж байсан. Би Японд 7 жил болоод ирсэн. Монголын нийгэм тэдэн шиг байж болно гээд Төрийн ордон руу хараад хэлж байсан 24 хөн настай тэмцэгч залуу шинэ оны өмнөх өдөр нас барсан байна” гэсэн тайлбартай, жагсаалд оролцож буй эрэгтэй хүний зургийн хамт постолсон нь 01 дүгээр сарын 2-ны байдлаар 1.3 мянга гаруй реакц, 411 сэтгэгдэл авч, 118 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Мөн Шуурхай мэдээ нэртэй пэйжид ижил пост оруулсан нь 564 реакц, 145 сэтгэгдэл авч, 219 удаа шэйрлэгджээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Цагдаа байцааж дуусаад утсыг нь хураасан байжээ гэсэн тайлбар өгсөн

2023 оны 01 дүгээр сарын 1-ний 21:27 цагт Emotsi Tsogtoo нэртэй 481 мянган лайктай жүжигчин Цогтбаярын албан ёсны хуудаст “Найзыгаа олоод дээрээс нь эхнэртэй нь танилцчихлаа. Киног маань мааш их мессеж өгсөн сак кино байна гэлээ. Цагдаа байцааж дуусаад утсыг нь хураасан байна шүү” гэсэн тайлбартай, жагсаалд оролцож байсан залууг оролцуулаад 4 хүний зураг постолсон байна.

ЦЕГ-аас тайлбар өгөх шаардлагагүй гэв

2023 оны 01 дүгээр сарын 2-нд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулга хүсэхэд “Энэ иргэн 2023.01.01-ний өдөр “Хэрмэл жүжигчид” МУСК-ны нээлтэд оролцож байгаа талаарх мэдээлэл цахим орчинд зурагтайгаа гарсан. Олон нийт өөрсдөө хуурамч мэдээллийг няцааж баримт дэлгэсэн учраас тайлбар мэдээлэл, өгөх шаардлагагүй” гэсэн юм.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document