Гацуур дээр байгаа 600,000 төгрөг бэлэглэнэ гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Сайхан ээж” гэх хаягаас “Бүсгүй Ертөнц” нэртэй группэд “Зааа энэ гацууран дээр 600.000₮ байгаа нэг бүсгүйдээ бэлэглэе ЕВ shop. Хеерхен гэргий Гое ээж дараарай. Шэйр хийвэл ялдаг шүү азтангаа өнөөдөр тодруудна амжилт” гэсэн тайлбартай, 20 мянган төгрөгийн дэвсгэрт өрж тавьсан чимэглэсэн гацуурын зурагтай хамт оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ямар ч албан байгууллага, хувь хүний маркетинг сурталчилгаандаа зарцуулах боломжтой байж болох зардлаас илүү их хэмжээний мөнгө, эд зүйлийг азтан шалгаруулж өгнө гэх хуурамч мэдээллээр лайк, дагагч цуглуулж байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #379

2022.12.31 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 31-нд манай пэйжийн чатаар Анхбуян Анхбуян нэртэй хэрэглэгчийн илгээсэн мэдээллийг дараах байдлаар шалгалаа.  
2022 оны 12 дугаар сарын 31-нд “Сайхан ээж” гэх хаягаас “Бүсгүй Ертөнц” нэртэй группэд “Зааа энэ гацууран дээр 600.000₮ байгаа нэг бүсгүйдээ бэлэглэе ЕВ shop. Хеерхен гэргий Гое ээж дараарай. Шэйр хийвэл ялдаг шүү азтангаа өнөөдөр тодруудна амжилт” гэсэн тайлбартай, 20 мянган төгрөгийн дэвсгэрт өрж тавьсан чимэглэсэн гацуурын зурагтай хамт оруулсан нь таван цагийн дараах байдлаар 165 реакц, 151 сэтгэгдэл авч, 789 удаа цааш түгээсэн байна. 
Хялбар аргаар мөнгөтэй болох арга, бэлэг тарааж байна, азтан болсон гэх мэт агуулгаар таныг ямар нэг үйлдэл хийх нөхцөл тулгасан мэдээллүүд хуурамч, цахим луйврын шинжтэй байдаг.

FACTCHECK: Дараах аргаар үнэн бодит байдлыг нь нягтлаарай. 

Хаягийг шалгах

Мэдээлэл оруулсан хаягийг дарж ороод, албан ёсны танилцуулга, холбоо барих хаяг, дугаар байгаа эсэхийг хараарай. Мөн оруулсан пост, шэйрлэсэн мэдээллийг нь үзэж, бэлэг тарааж, азтан шалгаруулах маркетинг явуулахуйц бодит байгууллага, хувь хүн мөн эсэхийг нягтлаарай. 

Шалгаж буй мэдээллийг оруулсан Сайхан ээж хаягаар Бүсгүй ертөнц группэд азтан шалгаруулна, бэлэг, мөнгө өгнө гэх пост байнга оруулдаг байна. Тухайлбал, хамгийн сүүлд “Шинэ жилийн бэлэг За өнөөдөр 20:00 цагаас Аз нь алгандаа багтаж ядсан 19хүнд 100к 1 хүнд 300к нэмээд 3 сайхандаа монетон хослол бэлэглэнэ шүү. Болзол: ЕВ shop. Хеерхен гэргий Гое ээж дараад шэйр” гэсэн байна. Үүнээс нэг цагийн өмнө “Баярлалаа гэж бичсэн хүн бүрд 50к шилжүүлье. Хөөрхөн гэрий, Гоё ээж пэйжид лайк дараарай” гэсэн байна. Түүнчлэн “лайк дарсан бүх ээжүүдэд монетон бөгж бэлэглэе”, “лайк дарсан хүн бүрт 4 давхар амтат бялуу бэлэглэнэ” гэх мэтээр байх боломжгүй болзол тавьсан байна.

Facebook, Instagram-д олон дагагчтай хаягаар өөрсдийн пэйжийг сурталчлуулах зорилгоор лайк дарж дагасан хүмүүсээс азтан шалгаруулж, тухайн байгууллагын зүгээс бэлдсэн бэлгийг өгөх болзолтой маркетингийн шийдэл байдаг. 

  • Гэвч шалгаж буй хаягаар оруулдаг постууд нь “ЕВ shop”, “Хеерхен гэргий”, “Гое ээж” гэх мэт нэртэй пэйжийг идэвхжүүлэх болзолтой ч тэдгээр пэйжид албан ёсны хаяг байршил, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утасны дугаар гэх мэт мэдээлэл байхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ямар ч албан байгууллага, хувь хүний маркетинг сурталчилгаандаа зарцуулах боломжтой байж болох зардлаас илүү их хэмжээний мөнгө, эд зүйлийг азтан шалгаруулж өгнө гэх хуурамч мэдээллээр лайк, дагагч цуглуулж байна. 

Одоогийн байдлаар дээрх санал болгосон пэйжүүдийн лайк нийтдээ 12 мянга орчим болсон байна. Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай. 

Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай. 

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт бэлэг авахыг хүсэж гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ. 

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document