Одзаяагийн бичлэгийн хажууд оруулсан тоог зөв таасан 300 хүнд 5 сая төгрөг хандивлана гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“𝓞𝓭𝔃𝓪𝔂𝓪 𝓓𝓮𝓻𝓮𝓶𝓬𝓱𝓲𝓶𝓮𝓭” нэртэй пэйжээр “Зул сарын баярын хандив 2022. Зурган дээрх тоог зөв таасан эхний 300 хүн 5,000,000 бэлэн мөнгө хандивлах болно! Мөн энэ нь бодит юм!” гэсэн тайлбартай Д.Одзаяагийн хийсэн лайвыг оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Нэг тоо таагаад 5 сая төгрөгтэй болох боломжтой гэж боддог зарим хэрэглэгчийг хуурамч мэдээлэл ашиглан, хувийн мэдээллүүдийг нь авч, цахим залилангийн хохирогч болгох эрсдэлтэй тул ийм төрлийн мэдээллийг  шалгаж, үнэн бодит байдлыг мэдэхэд дараах арга тусална. 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #378

2022.12.31 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 23-нд “𝓞𝓭𝔃𝓪𝔂𝓪 𝓓𝓮𝓻𝓮𝓶𝓬𝓱𝓲𝓶𝓮𝓭” нэртэй пэйжээр “Зул сарын баярын хандив 2022. Зурган дээрх тоог зөв таасан эхний 300 хүн 5,000,000 бэлэн мөнгө хандивлах болно! Мөн энэ нь бодит юм!” гэсэн тайлбартай Д.Одзаяагийн хийсэн лайвыг оруулсан нь 12 дгаар сарын 31-ны байдлаар 379 реакц, 4.3 мянга гаруй сэтгэгдэл авч, 4.4 мянган удаа цааш түгээсэн байна. Сэтгэгдэл хэсэгт “Энд бүртгүүлнэ үү” гээд линк тавьсан байна. Мөн “Миний шууд дамжуулалтыг 15 өөр фэйсбүүк бүлэгт хуваалцаж, 10 минут үзэж, дуусахаас нь өмнө шагналаа аваарай, баярлалаа” гэсэн байна

Нэг тоо таагаад 5 сая төгрөгтэй болох боломжтой гэж боддог зарим хэрэглэгчийг хуурамч мэдээлэл ашиглан, хувийн мэдээллүүдийг нь авч, цахим залилангийн хохирогч болгох эрсдэлтэй тул ийм төрлийн мэдээллийг  шалгаж, үнэн бодит байдлыг мэдэхэд дараах арга тусална. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийгээрэй.

Хаягийг нягтлах

Хялбар аргаар мөнгөтэй болох, азтан болох гэх мэт мэдээлэл оруулсан хаягийг дарж орж үзэж байгаарай. Шалгаж буй мэдээллийг оруулсан 𝓞𝓭𝔃𝓪𝔂𝓪 𝓓𝓮𝓻𝓮𝓶𝓬𝓱𝓲𝓶𝓮𝓭 гэх пэйжийг 12 дугаар сарын 23-нд нээсэн ба 179 дагагчтай байна. 

Харин Odzaya Deremchimed гэх нэрээр нь хайж үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 20-нд нээсэн,  “МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, Бэлэг нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяагийн албан ёсны цор ганц хуудас” гэсэн тайлбартай, 467 мянган дагагчтай пэйж гарч ирж байна. 

Уг пэйжид 2022 оны 11 дүгээр сарын 24-нд хийсэн “За азтай одтой нь Iphone 14 авдаа” гэсэн тайлбартай лайвыг хуурамч мэдээлэлд ашигласан байна. Уг шууд бичлэг нь “11 дүгээр сарын 10-наас хойш 10,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй Данийн Arla брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг зэргийг худалдан авсан и-баримтын зургаа оруулсан хүмүүс дундаас random-оор азтан шалгаруулж, iphone 14 гар утас өгнө” гэх мэдээлэл өгсөн байна.

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор 15-аас дээш группэд шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкээр орж хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ. 

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document