Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн зуслангаас олдсон мөнгө гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ganaa Ganaa нэртэй хаягаас “ОЮУН-ЭРДЭНИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ЗУСЛАНГААС ОЛДСОН МӨНГӨ! РАДНААСЭД ГИШҮҮН ҮНЭН Л ХЭЛЖ …” гэх тайлбартай их хэмжээний бэлэн мөнгөний  зураг хавсаргасан пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд ашигласан зураг нь “Украины улстөрчийн эхнэр Унгар руу 28 сая ам.доллар, 1.3 сая еврогийн бэлэн мөнгө гаргах гэж байгаад баригджээ” гэх мэдээний зураг байна.

2022.12.19 | Улаанбаатар хот, Монгол

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #376

2022 оны 12 дугаар сарын 17-нд Ganaa Ganaa нэртэй хаягаас “ОЮУН-ЭРДЭНИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ЗУСЛАНГААС ОЛДСОН МӨНГӨ! РАДНААСЭД ГИШҮҮН ҮНЭН Л ХЭЛЖ …” гэх тайлбартай их хэмжээний бэлэн мөнгөний  зураг хавсаргасан пост оруулсан байна. 

Уг пост 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 584 реакц, 313 сэтгэгдэл авч, 2800 удаа цааш түгээгджээ. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Украины улстөрчийн эхнэрийн талаар мэдээлэх үед нийтлэгдсэн зургийг ашигласан. 

Мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайлт хийж шалгахад тус зураг нь олон улсын хэвлэлүүдээр түгээсэн Украины улстөрчийн эхнэрийн тээшнээс олдсон их хэмжээний мөнгөний зураг байна. Тодруулбал, 2022 оны 3 дугаар сарын 22-нд Wall Street Journal-д “Украины улстөрчийн эхнэр Унгар руу 28 сая ам.доллар, 1.3 сая еврогийн бэлэн мөнгө гаргах гэж байгаад баригджээ” гэх мэдээнд ашигласан байна.

Энэ нь олон нийтийн анхаарлыг татсан зургийг ашиглах, хандалт цуглуулах нэг төрлийн арга юм. 

Албан ёсны тайлбар хариулт өгч, үнэн бодит мэдээллийг холбогдох байгууллагаас түгээсэн. 

2022 оны 12 дугаар сарын 16-нд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн албан ёсны пэйжид “Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүний гэрээс 30 сая доллар олдсон гэх мэдээллийг АТГ-ын мөрдөн шалгах албанаас тодруулахад тийм зүйл огт болоогүй гэж хариу өгсөн. Иймэрхүү мэдээллийг гадна дотноос санаатай, санамсаргүй түгээж нийгмийн сэтгэл зүйг савлуулж байна. Аливаа мэдээллийг нягталж баймаар байна. Ялангуяа УИХ-ын индэр дээрээс ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй” гэж постолж байсан. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document