Кувейтийн хамгийн баян хүн Наси Аль Чарки таалал төгсжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хөтлөгч Ezo Enhzorig” нэртэй пэйжид оршуулж буй эр, алтаар бүрсэн төрөл бүрийн эд зүйлсийн зургийг “Кувейтийн хамгийн баян хүн Наси аль Чарки таалал төгсөв.  Түүний бүх эрдэнэс, эд хөрөнгийг хараарай.. Тэр юу ч авч явж чадахгүй.  Энэ бол бид бүгдийн хувьд ноцтой сануулга юм. Хоосон ирээд гар хоосон явна” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 829 реакц, 95 сэтгэгдэл авч, 441 удаа цааш хуваалцсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Их Британийн Daily Mail агентлагийн вэбсайтад 2018 оны 04 дүгээр сарын 04-нд байршуулсан мэдээний илэрц гарч ирж байна. Мэдээнд “Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улсын үл хөдлөх ба автомашин худалдаачин, саятан Шэрон Сүхэдо өнгөрсөн долоо хоногт хадам ээж, аавынхаа гэрийн гадаа гудамжинд буудуулснаар нас баржээ. Түүнийг алтан авсанд, 100,000 долларын үнэ бүхий үнэт эдлэл зүүж оршууллаа” гэсэн байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #367

2022.12.26 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 25-нд “Хөтлөгч Ezo Enhzorig” нэртэй пэйжид оршуулж буй эр, алтаар бүрсэн төрөл бүрийн эд зүйлсийн зургийг “Кувейтийн хамгийн баян хүн Наси аль Чарки таалал төгсөв.  Түүний бүх эрдэнэс, эд хөрөнгийг хараарай.. Тэр юу ч авч явж чадахгүй.  Энэ бол бид бүгдийн хувьд ноцтой сануулга юм. Хоосон ирээд гар хоосон явна” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 829 реакц, 95 сэтгэгдэл авч, 441 удаа цааш хуваалцсан байна. 

FACT CHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Насси Аль Чаркигийн оршуулга гэх зураг худал

Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад Их Британийн Daily Mail агентлагийн вэбсайтад 2018 оны 04 дүгээр сарын 04-нд байршуулсан мэдээний илэрц гарч ирж байна. Мэдээнд “Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улсын үл хөдлөх ба автомашин худалдаачин, саятан Шэрон Сүхэдо өнгөрсөн долоо хоногт хадам ээж, аавынхаа гэрийн гадаа гудамжинд буудуулснаар нас баржээ. Түүнийг алтан авсанд, 100,000 долларын үнэ бүхий үнэт эдлэл зүүж оршууллаа” гэсэн байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Энэтхэгийн India Today агентлагийн Худал мэдээлэлтэй тэмцэх тасгийн вэбсайтад 2019 оны 11 дүгээр сарын байршуулсан баримт шалгалтын тайланд “2019 оны Форбэс агентлагийн судалгаагаар Кувэйтийн хамгийн баян хүнээр Кутайба Алганимийг нэрлэсэн байна. Насси Аль Карки гэх нэрээр ямар нэг илэрц байсангүй. Хамгийн төстэй илэрц нь Насси Ал Харафи гэх хүн байх ч уг зурагт буй эр биш бөгөөд 2011 онд нас барсан ажээ” гэсэн байна.

Мэдээлэлд хавсаргасан зургууд Насси Аль Чаркигийн өмч биш.

Мэдээлэлд хавсаргасан машины зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайж үзэхэд Luxuo цахим сэтгүүлийн вэбсайтад 2009 оны 01 дүгээр сарын 14-нд байршуулсан мэдээний илэрц гарч ирж байна. Мэдээнд “2009 оны 1 дүгээр сарын 9-нд Япон улсын Токио хотод болсон Токио Авто үзэсгэлэнд 300’000 ширхэг Сваровски болор шигтгээгээр бүрсэн Мерседес Бенз SL-600 загварын тансаг зэрэглэлийн болор Бенз машиныг танилцууллаа” гэсэн байна. 

Алтлаг нисэх онгоцны зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад Австралийн Jetphotos.com вэбсайтад 2007 оны 01 дүгээр сарын 10-нд байршуулсан Dassailt Falcon 900B загварын нисэх онгоцны загвар зураг байна.

Өрсөн багц долларын зургийг Tineye хэрэглүүр ашиглан хайхад Atlas Obscura аялал жуулчлалын вэбсайтад байршуулсан АНУ-ын Чикаго хотод байршилтай Мөнгөний музейн танилцуулгад ашигласан үзмэрийн зураг байна.

Алтан гулдмайн зургийг Tineye хэрэглүүр ашиглан хайхад Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Factly.in баримт шалгах төвийн 2021 оны 03 дугаар сарын 06-нд нийтэлсэн баримт шалгалтын тайланд дээрх зургийг “BBC агентлагийн мэдээгээр гарсан Английн Банкны алтны агуулахын зураг” гэсэн байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document