Дуучин Аминаа зураг дээрх тоог таасан эхний 400 хүнд 10,000  төгрөг өгнө гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дуучин-Аминаа нэртэй пэйжид “Зурган дээрх тоог таасан эхний 400 хүнд 10,000 бэлэн мөнгө хандивлах болно! мөн энэ бол бодит юм” гэсэн тайлбартай, дуучин Аминаагийн лайв хийж буй бичлэгийг ашиглан, тоо агуулсан дүрсний зурагтай эвлүүлэг хийсэн бичлэг оруулсан нь 12 дугаар сарын 19-ний байдлаар 423 реакц, 5.1 мянга гаруй сэтгэгдэл үлдээж,  3.7 мянга гаруй удаа цааш түгээгээд байна.

Баримт шалгалтын үр дүн

Хялбар аргаар мөнгө хожих тухай мэдээлэл таныг цахим залилангийн хохирогч болгохыг санаархсан башир арга байдаг тул та дараах байдлаар баримт шалгаж, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж сураарай.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #361

2022.12.19 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 18-нд Дуучин-Аминаа нэртэй пэйжид “Зурган дээрх тоог таасан эхний 400 хүнд 10,000 бэлэн мөнгө хандивлах болно! мөн энэ бол бодит юм” гэсэн тайлбартай, дуучин Аминаагийн лайв хийж буй бичлэгийг ашиглан, тоо агуулсан дүрсний зурагтай эвлүүлэг хийсэн бичлэг оруулсан нь 12 дугаар сарын 19-ний байдлаар 423 реакц, 5.1 мянга гаруй сэтгэгдэл үлдээж,  3.7 мянга гаруй удаа цааш түгээгээд байна.

Тус бичлэгийг лайв хэлбэрээр явуулсан байх боломжтой ба сэтгэгдэл хэсэгт “Миний шууд нэвтрүүлгийг фэйсбүүкийн 17 өөр групп дээр хуваалцаж, надаас ирсэн мессежүүдэд хариу бичиж, дуусахаас нь өмнө шагналаа аваарай. БАЯРЛАЛАА” гэсэн байна.

Хялбар аргаар мөнгө хожих тухай мэдээлэл таныг цахим залилангийн хохирогч болгохыг санаархсан башир арга байдаг тул та дараах байдлаар баримт шалгаж, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж сураарай.

FACTCHECK:

Хаяг, агуулгыг нягтлах

Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж ороход хэзээ нээсэн, ямар зүйл постолж, хуваалцсан, холбоо барих хаяг, танилцуулга байгаа эсэх, олны танил бол бодит хүн өөрөө мөн эсэх зэргийг нягталж харж болно.

Шалгаж буй мэдээллийг оруулсан пэйжийг 2022 оны 12 дугаар сарын 18-нд нээсэн, 195 дагагчтай ба оруулсан ганц пост нь дээрх мэдээлэл байгаа нь хуурамч хаяг нээж, цахим луйвар хийх санаархал гэж үзэх үндэслэл юм.

“Дуучин Аминаа” гэх үгээр Facebook-т хайж үзэхэд 2013 онд нээсэн 296 мянган дагагчтай албан ёсны пэйж нь гарч ирсэн. Уг пэйжид бэлэн мөнгө тараах тухай мэдээлэл байхгүй.

Ашигласан бичлэг нь Дуучин Аминаа пэйжид 2016 оны 10 дугаар сарын 6-нд хийсэн анхны лайв нь байна. Тус бичлэг 44 минут гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Харин шалгаж буй мэдээлэлд уг бичлэгийг дахин тоглуулсаар 7 цаг 56 минутын турш үргэлжлүүлсэн байна.

Энэ хугацаанд сэтгэгдэл бичсэн хүмүүс рүү чат бичиж, азтан болсон тухай мэдэгдэж, хувийн мэдээллийг нь авахыг хүссэн байх боломжтой нь сэтгэгдлүүдээс харагдаж байна.

Бусдыг цахим залиланд өртөхөөс сэргийлж энэ төрлийн мэдээллийг репорт хийж заншаарай

Хялбар аргаар мөнгө олгоно гэх мэдээллүүд нь цахим залилангийн шинжтэй байх тул та бүхэн ижил төрлийн мэдээллүүд гарч ирсэн тохиолдолд бидэнд илгээгээрэй. Мөн та хариуцлагатай байж тухайн мэдээллийг репортлох боломжтой ба эх сурвалжид хавсаргасан холбоосоор нэвтэрч луйврын шинжтэй мэдээллийг репорт хийх заавартай танилцах боломжтой.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document