5 сая хүртлэх төгрөгийн зээл 1 цагийн дотор гаргана гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

5 сая төгрөг хүртлэх хэрэглээны зээлийг 1 цагийн дотор түргэн шуурхай гаргана гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.

2022 оны 11 дүгээр сарын 28-наас эхлэн Б. Боондок нэртэй хаягаас Ebarimt.mn зөвлөгөө болон зарын группүүд, аймгуудын хэрэглэгчдийн группүүд гэх мэтчилэн 52 удаа “5 Сая хүртлэх хэрэглээны зээлийг 1 цагийн дотор түргэн шуурхай урьдачилгаа төлбөр орлого нотлохгүй гаргаж үйлчлэж байна хөдөө орон нутгийн аль аймаг сумын иргэдэд нээлттэй ( та чатаар ЗЭЭЛ гэж бичээд мэдээлэл авна уу )” гэсэн тайлбартай, дансны хуулгын зураг хавсаргасан пост оруулсаар байна.

2022 оны 11 дүгээр сарын 28-наас эхлэн Б. Боондок нэртэй хаягаас Ebarimt.mn зөвлөгөө болон зарын группүүд, аймгуудын хэрэглэгчдийн группүүд гэх мэтчилэн 52 удаа “5 Сая хүртлэх хэрэглээны зээлийг 1 цагийн дотор түргэн шуурхай урьдачилгаа төлбөр орлого нотлохгүй гаргаж үйлчлэж байна хөдөө орон нутгийн аль аймаг сумын иргэдэд нээлттэй ( та чатаар ЗЭЭЛ гэж бичээд мэдээлэл авна уу )” гэсэн тайлбартай, дансны хуулгын зураг хавсаргасан пост оруулсаар байна. Цахим залилангийн шинжтэй үйлдэл тул чатаар холбогдож, хувийн мэдээллээ өгөхөөс сэргийлээрэй.

1. Хаяг, агуулгыг нягтлах

Мэдээлэл оруулсан хаягийг 2022 оны 08 дугаар сараас идэвхжүүлж, бусдын агуулгыг шэйрлэсэн ба санхүүгийн үйлчилгээ, зээл олгох талаар огт мэдээлэл оруулаагүй нь хуурамч мэдээллээр фишинг буюу цахим залилан хийх оролдлого гэж үзэх үндэслэлтэй байна. Ашигласан зургийн нэг нь дансны орлогын мессежээр ирсэн мэдээлэл байх бөгөөд 5 сая төгрөгийн орлого хийсэн гүйлгээний загвар ба “зээлийн батлан даалтын сангаас 00675 олгов” гэсэн утга тавьж харуулжээ. Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сангаас зээлдэгчийн данс руу орлогын гүйлгээ хийдэггүй бөгөөд банк, ББСБ-аас зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай үед тодорхой хэмжээний хүүтэй, зээлийн төрлөөс хамаараад 500 хүртэлх сая төгрөгийн батлан даалт хийж өгдөг ТӨО хуулийн этгээд юм.

2. Дансны мэдээлэл, регистрийн дугаар, утас, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй

Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй. Тиймээс сайн мэдэхгүй хаягтай /хүнтэй/ харилцахдаа хэрсүү байж, хувийн мэдээллээ бүү өгөөрэй.

3. Хаягийг репортлох

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно. /эх сурвалж хэсэг дэх линкээр ороорой/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document