1. Сармис, нимбэг, цагаан гаа элэг цэвэрлэдэг нь батлагдаагүй
Элэг нь цусан дахь ихэнх бодисын хэмжээг зохицуулдаг ба метаболизмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад, элэг нь хүний биед 500 гаруй үүрэг гүйцэтгэдэг гэж Жонс Хопкинсын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн вэбсайтад мэдээлжээ. Хэдийгээр сармис, нимбэг, цагаан гаа нь хүнсэнд өргөн ашиглагддаг, эрүүл мэндийн эерэг нөлөөтэй ч дээрх бүтээгдэхүүнүүдийн холимог уусмал нь аливаа элэгний өвчнийг эмчлэх эмчилгээний жор болохгүй юм. Өөрөөр хэлбэл, эдгээрийг тодорхой хэмжээнд, давтамжтай хольж уухыг зааварчилсан эмчилгээний жор байхгүй юм. Africa Check-ийн мэдээлснээр сармис, цагаан гаа, нимбэг зэрэг нь элгийг цэвэрлэхгүй бөгөөд тэдгээрийн холимог нь цусны эргэлтийг сайжруулах, дархлаа дэмжих зэрэгт эмчилгээний жор болохыг зөвлөсөн шинжлэх ухааны баримт байхгүй гэжээ.
2. Эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийг зөвлөсөн хангалттай хэмжээний клиник дата цуглараагүй
Өмнөд Австралийн их сургуулийн Хоолны шинжлэх ухаан, шим тэжээлийн хөтөлбөрийн дарга Эванжелин Мантзиорисын (Evangeline Mantzioris) тайлбарласнаар “хүний бие нимбэгтэй усны шаардлагагүйгээр элэгний тусламжтайгаар бие бохирдолоос цэвэрлэж” гадагшлуулдаг гэжээ. Түүнчлэн, Жонс Хопкинсын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн хоол боловсруулах систем, элэгний эмч Тинсаи Амбачев Воретагийн (Tinsay Ambachew Woreta) мэдээлснээр “элэг цэвэрлэнэ гэсэн жоруудын нийтлэг орц нь элэгний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй талаар судалгаанууд байдаг боловч эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийг зөвлөсөн хангалттай хэмжээний клиник дата цуглараагүй” байгааг онцолсон байна.