Илүүдэл жин хасаж, үе мөчний өвдөлт намдаах жор гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нимбэг, саримс, цагаан гаа, ус гэх орцуудаар илүүдэл жин хасах, үе мөчний өвдөлт намдаах ундаа хийж угаарай гэх агуулга бүхий мэдээллийг түгээжэээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд дурдсан нимбэг, саримс, цагаан гаа нь жин хасах үйлчилгээтэй болох нь батлагдаагүй.

2021 оны 11 дүгээр сарын 17-нд “Сошиал Мэдээ” нэртэй пэйжид “57 настайдаа би энэ ундаанаас ердөө 1 аяга ууж 12 кг илүүдэл жин, үе мөчний өвдөлтөөс салсан” гэсэн гарчигтай Zuvlugch.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 145 реакц, 2 сэтгэгдэл авч, 512 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 17-нд “Сошиал Мэдээ” нэртэй пэйжид “57 настайдаа би энэ ундаанаас ердөө 1 аяга ууж 12 кг илүүдэл жин, үе мөчний өвдөлтөөс салсан” гэсэн гарчигтай Zuvlugch.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 145 реакц, 2 сэтгэгдэл авч, 512 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 4,852 удаа хариу үйлдэл үзүүлсэн байна. Narhan.me домайн дээр байршсан мэдээ нь: “Энэ жор нь бодисын солилцоог хурдасгах, илүүдэл жинг арилгахад үр дүнтэй байдаг. Энэхүү жор нь нимбэгний эдгээх шинж чанарт үндэслэсэн бөгөөд энэ нь хvчтэй витамин, биед шvлтлэг нөлөө үзүүлдэг. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд нимбэг нь бусад байгалийн гаралтай эм шиг бидний биеийг үр дүнтэй цэвэрлэдэг. Үүнээс гадна биеийн бодuсын солилцоог хурдасгадаг. Өөр нэг давуу тал нь нимбэгний хэрэглээ нь сөрөг нөлөө үзүүлэхгүй. Орц нь нимбэг, саримс, цагаан гаа, ус гэсэн байна. Хэрэв та цусны даралт ихсэх өвчтэй бол цагаан гааг жороос хасахыг зөвлөж байна. Хэрэв ундаа хэт хvчиллэг байвал усаар шuнгэлнэ. Мөн жингээ хасахын тулд хэт их идэж болохгүй, өдөр бүр дор хаяж 30 минут алхахыг зөвлөж байна. Танд амжилт хүсье” гэсэн байна.

1. Нимбэг, саримс, цагаан гаа нь жин хасах үйлчилгээгүй

Энэтхэгийн THIP Media баримт шалгах төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-нд вэбсайтдаа байршуулсан “Нимбэг болон цагаан гааг турах зориулалтаар хэрэглэх” тухай баримт шалгалтад: “Турна гэдэг бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөний олон талт, цогц үйл явц юм. Зарим тохиолдолд эрүүл мэндийн шалтгаант таргалалтад өртдөг хүмүүс ч байна. Таргалалтын шалтгааныг бүрэн тодорхойлж байж тэмцэх нь чухал. Энэтхэгийн ACARA Судалгааны төвийн Эрдэм шинжилгээний албаны захирал П.Рамманохар “Ямар нэг эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд л турчихдаг гэх ойлголт байхгүй. Амьдралын хэв маяг, хооллолтдоо анхаарч стрессээс ангид байх нь чухал” гэдгийг анхаарууллаа” гэсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 09-нд АНУ-ын Insider медиагийн вэбсайтад байршуулсан “Нимбэгтэй усны талаарх цуу яриа” нийтлэлд: “Нимбэгтэй ус нь жин хасах үйлчилгээтэй гэдэг нь хэт дэгсдүүлсэн ойлголт. Хүнс ба хооллолтын мэргэжилтэн Тоби Амидор ярилцлагадаа “Нимбэг нь пектин буюу таныг хурдан цадсан мэдрэмж төрүүлэх чадвартай эслэг агуулдаг. Гэвч зүсэм нимбэг усандаа хийж хэрэглэх нь энэхүү бодисын ач тусыг хүртэх хэмжээнд нөлөөлөхгүй” болохыг дурдсан байна. Мөн Америкийн Шим тэжээл ба хоолны дэглэм судлалын хүрээлэнгийн төлөөлөгч Жое Дубост “Нимбэг хэрэглэх нь биеийг цэвэрлэнэ, сэргээнэ” гэдэг нь ямар ч үндэслэлгүй цуу яриа болохыг анхаарууллаа. Бодисын солилцоог идэвхжүүлнэ гэдэг нь ч үндэслэлгүй. Учир нь нимбэгтэй ус уулаа гээд калорийг илүү шатаахыг нотолсон нотолгоо байхгүй. Бодисын солилцоог идэвхжүүлнэ гэсэн бүтээгдэхүүн ихэвчлэн хоосон хэтрүүлэг байдаг” гэсэн байна.

2. Цагаа гаа нь үе мөчний өвчний үед ач тустай

Их Британийн Үе мөчний өвчинтэй тэмцэх төвийн вэбсайтад цагаан гаатай холбоотой мэдээллийг байршуулсан байна. Мэдээлэлд: “Цагаан гаа нь хүнсний хэрэглээнд аюулгүй ургамал. Хэрэглэсний дараа зарим тохиолдолд ам хорсох, гэдэс эвгүйрхэх нөлөө илэрдэг ч маш ховор тохиолдоно. Өдөрт хэрэглэх тунгийн тогтсон хязгаар байхгүй. Эхний туршилтаар 67 өвчтөнийг хамруулан 3 бүлэгт хувааж эхний бүлэгт 400 мг ибупрофен, дараагийн бүлэгт 170 мг цагаан гааны нунтаг, сүүлийн бүлэгт ямар нэг үйлчилгээгүй дуураймал эм уулгахад ибупрофен болон цагаан гаа уусан бүлгийн өвдөлт намдаж, дуураймал эм өгсөн бүлэгтэй харьцуулахад биеийн байдал дээрдэж байсан. 2 дахь туршилтаар 29 хүнд 6 сарын турш нэг бүлэгт цагаан гааны нунтаг, нөгөө бүлэгт ямар нэг үйлчилгээгүй дуураймал эм хэрэглүүлэхэд цагаан гаа уусан бүлгийн өвдөлт намдаж, үрэвсэл бага хэмжээгээр буурсан. 3 дахь туршилтаар 244 өвчтөнийг 2 бүлэгт хуваан эхний бүлэгт өдөрт 255 мг нунтаг цагаан гаа, нөгөө бүлэгт дуураймал эмийг 6 сарын турш уулгахад цагаан гаа уусан бүлгийн нийт оролцогчдын 63 хувь нь өвдөгний өвчин арилсан гэсэн бол, дуураймал эм уусан бүлгийн 50 хувь нь өвдөлт буурсан гэсэн байна. Цагаан гаа уусан бүлэгт цээж хорсох, гэдэс бага зэрэг хямрах шинж тэмдэг илэрч байсан ч эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээнд байгаагүй” гэсэн байна.

3. Нимбэг нь ямар ч сөрөг нөлөөгүй гэх мэдээлэл ХУДАЛ

АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн цахим архивд байршуулсан Польшийн эрдэмтдийн 2014 оны судалгааны ажилд “Ходоодны хүчил нэмэгдэх болон ходоод, улаан хоолойн сөөргөө өвчтэй өвчтэй хүмүүсийн бүлэг болон эрүүл бүлгийг хамруулсан нийт 513 хүн оролцуулсан судалгаа хийсэн бөгөөд амьдралын хэвшил болон хоолны дэглэм ходоодны орчинд хэрхэн нөлөөлж буйг судалсан. Өдөрт бага, багаар олон давтамжтай хооллох нь өвчний эрсдэлийг бууруулж байсан. Шарж хуурсан, тостой, хүчиллэг, халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүнүүд ходоодны хүчил хоолой руу сөргөж гарах эрсдэлийг нэмэгдүүлж байсан” гэжээ. Тиймээс ходоодны хүчил ихэсдэг, сөөргөө өвчтэй тохиолдолд нимбэгийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Нэмэлт мэдээлэл

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын вэбсайтад байршуулсан жин хасахад тустай зөвлөмжид “7 хоногт хасах массын зохист хэмжээ 0.5-1 кг байх ба энэ үзүүлэлтээр тогтмол хасах нь чухал. Илүүдэл жинтэй хүмүүс эхний ээлжид нийт массын 5-10 хувийг хасахад л цусны даралтад эергээр нөлөөлж, холестерины хэмжээ буурч, цусан дахь сахар тэнцвэржинэ” гэсэн байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад байршуулсан жин хасахад тустай 12 зөвлөмжид: “-Өглөөний цай заавал уух -Тогтсон хугацаанд хооллох -Жимс, ногоо сайн хэрэглэх -Дасгал сайн хийх -Цангахгүй байх -Эслэгээр баялаг хүнс хэрэглэх -Чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх -Жижиг аяганд идэх -Хоолоо огцом хорихгүй байх -Түргэн хоолноос зайлсхийх -Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх -Өдрийн хоолоо өөрт тохирох илчлэгт тааруулан төлөвлөж сурах” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document