2022 оны 11 дүгээр сарын 27-нд Zoblado Astrid нэртэй хэрэглэгчийн хаягаар Зохиолын хит дуунууд нэртэй паблик группэд “Голомт банк 12-р сарын 8-наас 05-ны хооронд санхүүгийн тусламж шаардлагатай хэн бүхэнд эргэн төлөгдөхгүй санхүүгийн зээл олгож байна. 3,000,000₮- 90,000,000₮ буцаан олгохгүй зээл авах бол надтай холбогдоорой. Бидэнд Facebook эсвэл Messenger-ээр хувийн мессеж илгээгээрэй” гэсэн тайлбартай, мөнгөн дүнг илэрхийлсэн пайз барьсан хүмүүсийн зурагтай постолсон нь 11 дүгээр сарын 30-ны байдлаар 68 реакц, 121 сэтгэгдэл авч, 30 удаа цааш түгээсэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 27-нд Zoblado Astrid нэртэй хэрэглэгчийн хаягаар Зохиолын хит дуунууд нэртэй паблик группэд “Голомт банк 12-р сарын 8-наас 05-ны хооронд санхүүгийн тусламж шаардлагатай хэн бүхэнд эргэн төлөгдөхгүй санхүүгийн зээл олгож байна. 3,000,000₮- 90,000,000₮ буцаан олгохгүй зээл авах бол надтай холбогдоорой. Бидэнд Facebook эсвэл Messenger-ээр хувийн мессеж илгээгээрэй” гэсэн тайлбартай, мөнгөн дүнг илэрхийлсэн пайз барьсан хүмүүсийн зурагтай постолсон нь 11 дүгээр сарын 30-ны байдлаар 68 реакц, 121 сэтгэгдэл авч, 30 удаа цааш түгээсэн байна. Энэ мэдээллийг Өрх бүрт 1 сая төгрөг өгөхийг дэмжиж байгаа иргэдийн нэгдсэн групп, Munkh-Erdene Davaaг дэмжигчдийн нээлттэй групп, Өрх бүрт 1 сая төгрөг өгөх төсөл, Зөв Монголын Төлөө, Мөнх эрдэнэ – ийг дэмжигчид, Ebarimt.mn зөвлөгөө зэрэг группүүдэд нийт 25 удаа оруулж, зөвхөн чатаар харилцахыг хүссэн сэтгэгдэл үлдээсэн байна.
1. Мэдээлэлд ашигласан зургаар хайх
Зээл авахыг хүсэгчийн нүдэнд хамгийн түрүүнд өртөх зүйл бол зураг. Хэрэв та компьютерээс орж байгаа бол маусын курсороо зураг руу аваачиж, баруун товчийг нь дараад гарч ирсэн цэсээс Search image with Google Lens гэснийг сонгож дарахад зураг өмнө нь хаана хэрхэн ашигласныг харах боломжтой. Харин гар утсаараа орж байгаа бол зургийг скрийншот хийж аваад Google Lens апп руу оруулж хараарай. /Google Lens аппликейшнийг Play store болон App store-оос татаж суулгах боломжтой/ Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь 2017 оны 12 дугаар сарын 22-нд НӨАТ-ын сугалаанаас 500 сая төгрөг болон бусад хонжворын азтанд батламж гардуулах үеийн зураг байна.
2. Хаягийг нягтлах
Зээл олгох гээд байгаа хүнийхээ хаяг руу орж хараарай. Уг хаягийг 2022 оны 11 дүгээр сарын 16-нд нүүр зургаа сольсноос өөр нээлттэй мэдээлэл байхгүй, харин группүүдэд төрөл бүрийн зээл олгох талаар пост оруулсан байна. Холбоо барих хаяг, утасны дугаар, зээлийн бүтээгдэхүүний танилцуулга зэрэг мэдээлэл байхгүй байна. Голомт банкны албан ёсны пэйж нь 2012 оны 02 дугаар сарын 09-нд нээгдсэн, 382 мянган дагагчтай, холбоо барих хаяг, байршил, мэдээллүүд нь ил тод ба Монголоос 8 админ удирддаг гэсэн байна. Уг пэйжид Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон нээлттэй банк болсон талаарх мэдээллүүд байна. Харин “12 сарын 5-8-ны хооронд 3-90 сая төгрөгийн буцаан олгохгүй зээл” өгөх тухай мэдээлэл байхгүй байна.
3. Дансны мэдээлэл, регистрийн дугаар, утас, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй
Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй. Тиймээс сайн мэдэхгүй хаягтай /хүнтэй/ харилцахдаа хэрсүү байж, хувийн мэдээллээ бүү өгөөрэй.
4. Хаягийг репортлох
Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно. /эх сурвалж хэсэг дэх линкээр ороорой/