Транс Капитал хаягаас 30 сая төгрөгийн зээл олгоно гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 11 дүгээр сарын 11-ээс эхлэн Транс Капитал нэртэй хаягаас 30 сая төгрөгийн зээл олгоно гэх мэдээллийг Хүчит шонхор, Алтжин бөмбөгөр худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн нэгдэл зэрэг худалдаа эрхлэгчдийн нийт 37 групп, пэйжид оруулж, зөвхөн чаатаар харилцах нөхцөл тавьсан байна. Постууд бүгд адилхан “Өдөр тутмын орлоготой хүмүүст сарын 1.5% хүүтэй, 24 сарын хугацаатай, 30 сая төгрөгний зээл олгоно, Барьцаа хөрөнгө шаардахгүй. Зөвхөн ЧАТ бичээрэй” гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 11 дүгээр сарын 11-ээс эхлэн Транс Капитал нэртэй хаягаас 30 сая төгрөгийн зээл олгоно гэх мэдээллийг Хүчит шонхор, Алтжин бөмбөгөр худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн нэгдэл зэрэг худалдаа эрхлэгчдийн нийт 37 групп, пэйжид оруулж, зөвхөн чаатаар харилцах нөхцөл тавьсан байна. Постууд бүгд адилхан “Өдөр тутмын орлоготой хүмүүст сарын 1.5% хүүтэй, 24 сарын хугацаатай, 30 сая төгрөгний зээл олгоно, Барьцаа хөрөнгө шаардахгүй. Зөвхөн ЧАТ бичээрэй” гэсэн байна.

1. Хаягийг нягтал

Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж ороод бодит, эсвэл хуурамч хаяг болохыг нягтлаарай. “Транс капитал” гэх хаягийг 2021 оны 05 дугаар сард нээсэн, 85 дагагчтай, зээлийн үйлчилгээ болон санхүүгийн мэдээллийн талаар албан ёсны гэх пост нээлттэй оруулаагүй байна. Тэгвэл зээлийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны хаягийг олохдоо facebook-ийнхээ нүүр хуудаст “Search” гэсэн цонхонд “Транс капитал” гэх нэрийг оруулаад хайгаарай. Гарч ирсэн илэрцүүд дунд албан ёсны хаяг нь гарч ирнэ. Транскапитал ББСБ-ын албан ёсны хаяг нь “Transcapital NBFI / Транскапитал ББСБ” нэртэй пэйж байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-нд нээсэн, 129 мянган дагагчтай, Монголоос 6 админ удирддаг гэжээ. Уг пэйжид холбоо барих дугаар, хаяг байршил, цахим шуудан болон вэбсайтын мэдээллээ ил тод оруулсан байна. Мөн хамгийн сүүлийн пост нь 2022 оны 11 дүгээр сарын 11-нд оруулсан 500 сая хүртэл төгрөгийн бизнесийн зээл олгох тухай сурталчилгааны постер, холбогдох заавар, утасны дугаарын хамт оруулжээ. Та энэ хоёр хаягийн ялгаанаас хуурамч болон жинхэнэ хаягийг мэдэх боломжтой.

2. Чатаар харилцах үедээ дансны мэдээлэл, регистрийн дугаар, утас, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй

Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй. Тиймээс сайн мэдэхгүй хаягтай /хүнтэй/ харилцахдаа хэрсүү байж, хувийн мэдээллээ бүү өгөөрэй.

3. Хаягийг репортлох

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно. /эх сурвалж хэсэгт оруулсан линк/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document