🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Дүрс бичлэгт аврах ажиллагаа явагдаж байгааг харуулсан
Бичлэгт хар тамхитай чихэр идээд мансуурсан хүмүүс биш, яаралтай тусламж шаардлагатай ухаан алдсан иргэдийг зөөж буй хүмүүс, аврах багийнхныг харуулсан. Газарт ухаангүй хэвтэж буй нэгнээ хиймэл амьсгал хийж аврахыг хүссэн хүмүүсийн үйлдэл байна. Үүнийг хар тамхитай чихэр тараасны улмаас олон хүн нас барсан гэж хэлэх боломжгүй тул санаатайгаар хуурамч мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлтэй.
2. Нэгж талбайд хичнээн хүн багтахыг тооцоолох хэрэглүүрээр багтаамжийг нягталж, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой
Нарийн гудамжид хоёр талаас нь битүү чихэлдэн, бусдадаа дарагдан олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон “Хамилтон” зочид буудлын баруун талын гудамжийг MapChecking хэрэглүүрээр нягтлахад ойролцоогоор 272 мКв талбайтай гэжээ. Уг талбайд 1 мКв-д 5 хүн буюу зайгүй шахалдаж зогсоход 1,361 орчим хүн багтана гэж тооцоолж байна. MapChecking бол нэгж талбайд хүмүүс хэр сийрэг болон нягт зогссоноос хамаарч, нийт хичнээн хүн байгааг тооцоолох хэрэглүүр юм. Жишээлбэл, Бөхийн өргөөнд дээврийн тойргоор ойролцоогоор хэмжилт хийхэд 2300 мКв талбайтай ба нэг мКв талбайд 5 хүн шахалдаж зогсвол 11,500 орчим хүн багтана гэжээ. Тиймээс Бөхийн өргөөнд хүн цуглуулах гэж байгаа бол 10 мянгаас хэтрүүлбэл эрсдэлтэй гэж үзэх нь.
3. Зүрх зогссон, амьсгалахгүй үед тусламж үзүүлэх заавар
Осол гэмтлээс үүдэн хүний зүрх зогссон, амьсгалахгүй болсон тохиолдолд суурь сэхээх амилуулалт хийнэ. Үүнд: Цээжний шахалт хийнэ. -Цээжний төв хэсэгт гарын алгын товгор хэсгээр шахалт хийнэ. -Шахалт хийхдээ тохойгоо нугалахгүй, цээжний өргөний ⅓ хүртэл буюу 4-6 см хүртэл дарна. -15 секундэд 30 удаа шахалт хийнэ. Амьсгалын замыг чөлөөлнө. Амны хөндийд ямар нэг зүйл байвал хажуулдуулж, аманд нь хуруугаа хийж тээглэсэн зүйлийг гаргана. Амьсгалуулах -Амьсгалын зам чөлөөтэй бол ам-амаар, эсвэл ам-хамраар 2 удаа амьсгал өгөх хэрэгтэй. -Амьсгал өгч байхдаа цээжний хөдөлгөөн болон сэргэлтийг хянах хэрэгтэй. Анхаарах зүйлс: -Гарын алгыг цээжний төв хэсгээс салгахгүй байх -Тохойгоо түгжиж, нугалахгүй байх -Цээжний өргөний ⅓ хүртэл буюу 4-6 см шахах -15 секундэд 30 удаа шахах -2 удаа амьсгалуулах Амьсгал зүрх сэргэхгүй бол амьсгалуулалтыг түргэн тусламж иртэл үргэлжлүүлэн хийсээр байх болно.