🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Нүүр зураг, хаягийн мэдээлэл хуурамч
📌Постуудыг оруулсан AkAkpo Constantin нь хуурамч хаяг бөгөөд Дэлхийн банкыг төлөөлсөн хүн гэдгийг илтгэх зураг, хувийн мэдээлэл байхгүй буюу зөвхөн хүний гараас ам.доллар, евро авч буй зургуудыг нүүр зураг болгон оруулжээ.
2. Цахим луйвраас сэргийлэх Facebook-ийн зөвлөмж
📌Мөнгөн дэмжлэг үзүүлнэ, азтан боллоо гэх мэтээр фишинг (phishing) буюу цахим луйвар нь таны банкны данс, имэйл зэрэг хувийн мэдээллийг олж авах замаар санхүүгийн хохирол учруулдаг.
📌Шалгаж буй мэдээлэл ийм төрлийн луйврын нэг байж болох ба луйвраас зайлсхийж, сэрэмжтэй байхыг Фэйсбүүк зөвлөсөн байдаг. Уг зөвлөмжид “Фишинг гэдэг нь хэн нэгэн таны хувийн мэдээллийг авахыг хүссэн сэжигтэй мессеж эсвэл холбоос илгээж таны Facebook хаяг руу нэвтрэхийг оролдох явдал юм” гэж тодорхойлоод, “Сэжигтэй холбоос дээр дарж болохгүй” гэдгийг анхааруулсан байдаг. Ихэвчлэн мөнгө нэхэх, бэлэг санал болгох, хаягийг чинь устгах, хориглох боллоо гэх мэтээр хуурах хэлбэрээр ирдэг ба нууц үг, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сануулдаг. Мөн хувийн хаягийнхаа тохиргоог “two-factor authentication” буюу хоёр дахь төхөөрөмжөөр баталгаажуулж байж нэвтэрдэг болгон өөрчлөхийг санал болгодог.
3. Албаны хүний хариу
📌Бидний шалгасан дээрх хаяг болон постуудын талаар Дэлхийн Банкны Монгол дахь Суурийн Төлөөлөгчийн газартай холбогдон тодруулахад тус газрын гадаад харилцааны ажилтан Б.Жавхлан 09 дугаар сарын 26-ны 09:27 цагт “Энэхүү аккаунт нь Дэлхийн Банкыг төлөөлөхгүй бөгөөд постууд нь Дэлхийн Банкны албан ёсны мэдэгдэл биш болно.” хэмээн бидэнд имэйлээр мэдэгдсэн.