Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул багт дөнгөж сая ийм юм боллоо гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Архангай аймгийн Эрдэнэмандал сумд гурвалжин хэлбэрийн нисдэг биет үзэгдсэн гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэг нь “ALIEN PLANET” нэртэй Youtube сувгийн 2020 онд зураг ашиглан эвлүүлэг хийсэн бичлэг байна. 2020 оны 12 дугаар сарын 14-нд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Метагийн хөндлөнгийн баримт шалгагч түнш байгууллага “Lead Stories”-оос “ALIEN PLANET” нэртэй Youtube сувгийн өөр хэдэн бичлэгийг шалгаж эвлүүлэг гэдгийг нь тогтоож байсан.

📌2022 оны 05 дугаар сарын 31-нд “Айлын Хүүхдүүд Ийм Айхтар” нэртэй хэрэглэгчийн хаягаар “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул баг-т дөнгөж сая ийм юм боллоо. Энэ юу вэ” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь 08 дугаар сарын 23-ны байдлаар 2.2 мянган реакц, 81 сэтгэгдэл авч, 4.4 мянган удаа цааш түгээснээс хамгийн сүүлд 08 дугаар сарын 2-нд дахин хуваалцаж идэвхжүүлсэн байна.

📌Уг бичлэгт уулын орой дээр эргэлдэх гурвалжин хэлбэрийн биетээс цахилгаан цахихтай төстэй гэрэл доош бууж, газраас жижиг биетийг гэрлийн замаар татаж авч байгаа мэт үзэгдэл гаргажээ.

1. Эх сурвалжийг хайх

2. Бичлэгийн анхдагч эх сурвалж “ALIEN PLANET” сувгийн тухай

👉Тус вэб сайтаас бидэнд өгсөн мэдээллээр “ALIEN PLANET” нэртэй Youtube суваг нь “харь гаригийн биет үзэгдсэн” гэх агуулгатай компьютер графикаар өөрчилсөн видео, зургуудыг байнга оруулдаг байна.
📌YouTube дэх хаягийн танилцуулгаас харвал уг суваг нь 2015 оны 08 дугаар сарын 10-нд нээсэн ба Энэтхэгт байрладаг гэсэн байна. 08 дугаар сарын 24-ний байдлаар “нийт 4,108,718 үзэлттэй” гэсэн үзүүлэлттэй байна.
☝2020 оны 12 дугаар сарын 14-нд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Метагийн хөндлөнгийн баримт шалгагч түнш байгууллага “Lead Stories”-оос “ALIEN PLANET” нэртэй Youtube сувгийн өөр хэдэн бичлэгийг шалгаж эвлүүлэг гэдгийг нь тогтоож байсан.

3. Зураг дээр эвлүүлсэн бичлэг

👉Шалгаж буй бичлэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумд болсон үйл явдал биш. Бичлэгийг анх оруулсан эх сурвалжаас авсан зургийг томруулан орчныг сайтар ажиглавал хадархаг ууланд хэдэн мал, амьтан бэлчиж, зарим нь хэвтэж байгаа зураг байна.
📌Бичлэгт нэмэлтээр эвлүүлсэн харь гаригийн гэж тодорхойлоод байгаа гурвалжин биет ирэх болон түүнээс гэрэл гарах үед ч орчинд сүүдэр буухгүй, мөн бэлчиж буй малын байрлал огт хөдлөхгүй байна. /зургаас дэлгэрэнгүйг харна уу/
Энэ нь зураг дээр компьютер график ашиглан эвлүүлж хийсэн болохыг илтгэж байна.
👉Олон улсын баримт шалгах байгууллагууд хэд хэдэн бичлэгийг нь шалгаж, хуурамч болохыг тогтоож байсан “ALIEN PLANET” нэртэй Youtube сувгаас 2020 онд зураг ашиглан эвлүүлэг хийсэн бичлэгийг одоо Монгол улсад, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул багт болсон мэтээр оруулж төөрөгдүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document