1. Зургаар хайх
📌Зургаар хайх арга нь мэдээллийн бодит байдлыг нягтлах хамгийн эхний алхам. Заавал сайт руу дарж ороод Иранд болсон явдал гэдгийг уншихаас өмнө дараах аргыг хэрэглээд үзээрэй.
👉Компьютерээс энэ мэдээллийг харж байгаа бол маусын курсорыг зураг дээр аваачаад, баруун товчийг дарж, Search image with Google Lens сонголтыг дарахад уг зураг ашигласан мэдээллүүд гарч ирнэ. 06 дугаар сарын 8-нд Иран улсын зүүн хэсэгт энэхүү осол болсон бөгөөд тус улсын төв хэвлэл isna.ir сайтад цуврал мэдээлэл гарсныг харж болно.
👉Утсаар цахим орчинд орж байхдаа энэ мэдээллийг харсан бол SS /скрийн шот/ хийж мэдээллийн зургийг аваад, google lens апп руу оруулж харж болно. Мөн илэрцүүд дундаас бодит мэдээллийг олж авах боломжтой. Уг аппликейшныг утсандаа тохирсон үйлдлийн системийг ашиглан татаж аваарай. /холбоосыг хавсаргав/
2. Агуулгаар хайх
📌Зургаар хайгаад хангалттай мэдээлэл авч чадаагүй бол дараагийн алхам нь агуулгыг илэрхийлсэн түлхүүр үгээр google-д хайлт хийж үзэх аргыг хэрэглэж болно. Энэ мэдээлэлд “галт тэрэг замаас гарч 17 хүн нас барсан” гэх өгүүлбэрээр хайлт хийхэд зурагтай тохирох илэрц гарч ирсэнгүй. Тиймээс “train” /галт тэрэг/, “derailment” /замаас гарах/ гэсэн үгээр хайлт хийхэд мэдээлэлд ашигласан зурагтай нийтлэл, мэдээ гарч ирж байна.