1. Роснефть болон Засгийн газрын хооронд ШТС оруулж ирэх талаар яриа хэлцэл хийгээгүй (07 дугаар сарын байдлаар)
📌Мэдээллийн дагуу google-д “Роснефьт”, “Засгийн газар” гэсэн түлхүүр үгээр төрийн байгууллагуудын сайтад өнгөрсөн 07 дугаар сараар сонголт хийж ахисан түвшний хайлт хийхэд хоёр мэдээлэл гарч ирсэн нь “2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа” гэсэн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх мэдээлэл байв. Энд Роснефть манай улсад ШТС-аа оруулж ирэх талаар санал тавьсан ямар ч агуулга байхгүй байна.
2. Улаан-Үүдэд АИ92 атобензиний үнэ 2,535 төгрөгийн үнэтэй байна (08 дугаар сарын 2-ны байдлаар)
📌ОХУ дахь шатахуун түгээх станцуудын байршил, үнийг мэдээлдэг benzin-рrice.ru албан ёсны вэбсайт дээр 08 дугаар сарын 2-ны байдлаар Монгол улстай хил залгаа орших Улаан-Үүдэд АИ92 автобензиний үнэ 48.05 рублийн үнэтэй байна гэжээ. Энэ нь Монголбанкны 08 дугаар сарын 8-ны өдрийн хаалтын ханшаар рубль 52.77 төгрөгтэй тэнцэж байгаагаар тооцоолоход 2,535 төгрөг болж байна.
👉Зах зээлийн ханш ийм байхад ОХУ-аас Монгол Улсад нэг литр бензиныг 750-1000 төгрөгөөр худалаалах ямар ч боломжгүй юм.