Фужянь мужид түгшүүрийн дохио дугарсан гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

БНХАУ-ын зүгээс Фужянь мужид түгшүүрийн дохио дугарчээ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт харагдаж байгаа онцлох хаягаар Google Map дээр хайж үзэхэд Фужиан биш, Шинэ Тайбэй хотын Шинжуан дүүргийн Жүнган замын ойролцоо болохыг тогтоосон. 8-р сарын 2-ны орой Фужоу, Шямэнь хотын иргэдэд ямар ч иргэний хамгаалалтын сэрэмжлүүлэг мэдээ ирээгүй, сэрэмжлүүлэг сонсоогүй байна.

📌2022 оны 8-р сарын 2-нд “Eguur News” нэртэй Facebook пэйжээс “БНХАУ-ын зүгээс Фужянь мужид түгшүүрийн дохио дугарчээ” гэсэн агуулгатай бичлэг оруулжээ. Уг бичлэг 2022.08.03 өдрийн 16:00 цагийн байдлаар 26 риакц авсан бөгөөд нийт 2.8 мянган удаагийн үзэлттэй байна.

1. Бичлэгт харуулсан газар Фужянь муж биш

📌Олон улсын баримт шалгагчдын сүлжээ (International Fact Checking Network)-ний гишүүн, Taiwan FactCheck Center 2022 оны 8-р сарын 3-нд уг бичлэгт баримт шалгалт хийж нийтэлсэн. Бичлэгт харагдаж байгаа “Жиажя худалдааны төв”, “Аавын будаатай гоймонтой шөл” зэрэг онцлох хаягаар Google Map дээр хайж үзэхэд бичлэг дэх байршил Фужиан биш, Шинэ Тайбэй хотын Шинжуан дүүргийн Жүнган замын ойролцоо болохыг тогтоосон. /Холбоосыг хавсаргав/

2. Фужянь мужийн иргэдэд ямар ч албан ёсны зарлал, сануулга өгөөгүй

📌Фужянь мужийн иргэний агаарын довтолгооноос хамгаалах албаны вэбсайт болон Xiamen.com сайтыг шалгаж үзэхэд 8-р сарын 2-ны орой агаарын довтолгооноос хамгаалах аюулаас хамгаалах сэрэмжлүүлэг өгсөн тухай ямар ч мэдэгдэл, мессеж байгаагүй.
📌Мөн Taiwan FactCheck Center Фужянь мужийн Фужоу хотод амьдардаг тайваньчуудаас уг мэдээллийг баталгаажуулж, тодруулсан байна. 8-р сарын 2-ны орой Фужоу, Шямэнь хотын иргэдэд ямар ч иргэний хамгаалалтын сэрэмжлүүлэг мэдээ ирээгүй, сэрэмжлүүлэг сонсоогүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document