1. Үйлдэлд уриалсан, спам сайтын холбоос хавсаргасан байна
📌Постын сэтгэгдэл хэсэгт хавсаргасан холбоосоор ороход “Та зөвхөн манай санал асуулгын өгөгдлийг бөглөх эсвэл шагналыг хүргэх процессын програмыг татаж авахад хангалттай” гэж бичсэн байна. Уг бичвэр нь найруулгын алдаатай, программаар орчуулсан гэдгийг анзаарч болно. Судалгааг бөглөсний дараа “Cricket Start – Follow the game” гэсэн нэртэй Google өргөтгөл татаж авах сонголт гарч ирнэ. Энэ нь сугалаа, азтан шалгаруулна гэх мэт сэдлээр тус өргөтгөлийг татаж авахад хүргэж байгаа бөгөөд, үйлдэлд уриалсан шинжтэй ба ийм төрлийн мэдээлэл, зар гарч ирвэл холбоосоор дарж орж, утасны дугаар, имэйл хаяг, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
2. 2022 оны 8-р сарын 1-нд шинээр нээсэн, хуурамч пэйж
📌“Toyota Hilux, Club” гэх пэйжийн үндсэн мэдээлэл хэсэг буюу “about” хэсгээс 2022 оны 8-р сарын 1-нд нээсэн гэдгийг нь харж болно. Мөн тайлбар хэсэгт оруулсан текст болон сэтгэгдэл нь найруулга зүйн алдаатай, шагнал авахын тулд заавал олон группд хуваалцахыг хүссэн байгаа зэргээс нь хандалт авах зорилготой, хуурамч пэйж гэдгийг нь мэдэж болно.
✅Toyota-гийн @toyota.mongolia гэсэн username-тэй “Toyota Mongolia” албан ёсны пэйж нь 46,718 дагагчтай бөгөөд “About” хэсэгтээ ерөнхий мэдээллээ оруулсан байгааг хавсралтаар оруулсан зургаас харна уу. /Холбоосыг хавсаргав/
👆Нэмэлт зөвлөгөө:
Ямар нэг хэлбэрээр азтан боллоо, хонжвороо энд дарж аваарай гэсэн тайлбартай холбоос дээр дарж орохоосоо өмнө баталгаатай эсэхийг нь заавал шалгаарай. Ямар нэг үйлдэлд уриалсан, мөнгөн хонжвор хожлоо гэсэн агуулгатай мэдээллүүд ихэвчлэн спам байдаг тул хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, дарж орохгүй, цааш түгээхгүй байхыг зөвлөж байна. Мэдээлэлд хартай, хариуцлагатай байя.