Эдгээр 5 хүнсийг идэхэд хорт хавдар үхдэг гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 07 дугаар сарын 25-ны 16:08 цагт Unurtsetseg Naran нэртэй хэрэглэгчийн хаягаас “Оюука миний хөгшөөн одоо болио, наад тэнэглэлээ. Нэртэйгээр нь улс болгочихооч” гэсэн тайлбартай “Бэрх хот” гэх хаягтай самбарын зургийг постолсоныг нь нэг цагийн дараа 1.3 мянган реакц, 319 сэтгэгдэл авч, 83 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

 2022 оны 4-р сарын 11-нд “Гоё бүсгүйчүүд” нэртэй Facebook пэйжид “Эдгээр 5 хүнсийг идэхэд хорт хавдаг үхдэг тул идэж эхлэх цаг болжээ” гэсэн тайлбартай пост оруулжээ. 2022.07.25-ны 16:30 цагийн байдлаар уг постыг 1.3 лайк, 36 сэтгэгдэл өгч идэвхжүүлэн, 3.5 мянган удаа цааш түгээжээ. Уг пост анх нийтлэгдсэнээсээ хойш “Эрүүл амьдрал”, “Зөвлөгөө мэдээлэл”, “Монголын мэдээ” зэрэг пэйжүүдээр түгсээр байгаа бөгөөд CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд Facebook платформд нийт 13,383 хандалт авснаас 4,619 реакц, 173 сэтгэгдэл авч, 8,591 удаа цааш хуваалцсан байна.

Уг мэдээнд “Хорт хавдар нь эсийн хяналтгүй өсөлтөөр тодорхойлогддог өвчин юм. 100 гаруй төрлийн хорт хавдар байдаг бөгөөд тус бүрийг анх өртсөн эсийн төрлөөр нь ангилдаг. Хүний бие үүсэх үед ангиогенез гэж нэрлэгддэг үе шат дамждаг бөгөөд энэ үе шатанд бүх судаснууд үүсдэг. Энэ үйл явц нь арьс, судас эсвэл артерийн судсыг зүсэж гэмтсэн үед бидний амьдралд тохиолддог бөгөөд цусан дахь сувгийг сэргээх шаардлагатай байдаг. Ихэнхдээ энэ үйл явц нь хорт хавдрын тархалттай холбоотой бөгөөд идэвхжүүлэгч, дарангуйлагч гэж нэрлэгддэг бодисоор зохион байгуулагддаг.
Доор жагсаасан 5 хүнс нь ангиогенийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд яг ийм шалтгаанаар хорт хавдрын өсөлтийг зогсооход тусалдаг. Нэрс ба бөөрөлзгөнө: Нэрс, бөөрөлзгөнө нь хорт хавдрын эсрэг шинж чанараараа алдартай ургамал бөгөөд ялангуяа өндгөвчний хорт хавдартай холбоотой байдаг. Хар өнгөтэй байдаг шалтгаан бөгөөд үр дүнтэй байдлын нууц нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд маш сайн гэдгийг баталсан. Нэмж дурдахад нэрс, бөөрөлзгөнө нь исэлдэлтийн стресс болон ангиогенезийг бууруулах нөлөөтэй байдаг.
Кофе, ногоон цай. Кофе, ногоон цай нь өдөр тутмын хамгийн алдартай ундаа болохоос гадна хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Улаан лооль: Харвардын их сургуулийн сүүлийн үеийн судалгаагаар улаан лооль тогтмол иддэг хүмүүст түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэл 50%-иар буурсан байна. Улаан лооль нь ангиогенозийг дарангуйлах гайхалтай үр дүнтэй болох нь батлагдсан бөгөөд эдгээр жимс нь ийм үр дүнтэй байдаг шалтгаан нь ангиогенозийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй ликопен хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдагтай холбоотой юм. Мэргэжилтнүүд ликопен нь бидний биеийн өөхийг задалдаг учраас хоол боловсруулах системээр амархан тархдаг гэж тайлбарладаг. Мөн ликопены агууламж өндөр температурт өртөх үед нэмэгддэг. Ийм учраас чанасан улаан лооль нь хорт хавдрын өсөлтийг зогсооход үр дүн илүү байдаг. Хар шоколад: Олон хүмүүсийн хувьд энэ нь бараг итгэмээргүй сонсогдож байна. Хар шоколад нь гайхалтай амттай амттан бөгөөд энэ нь таны зүрх сэтгэлийн байдал, сайхан сэтгэлийн байдал, түүнчлэн хорт хавдрын эсүүдтэй тэмцэхэд сайнаар нөлөөлдөг тул үнэхээр эрүүл юм.
Турмерик: Энэхүү амтлагч нь эрүүл мэндийн янз бүрийн ашиг тустай бөгөөд өөх тосыг багасгахад үр дүнтэй гэдгээрээ алдартай бөгөөд турмерик нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болгон ашигладаг” гэжээ.

1. Ангиогенез нь хорт хавдрын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг

📌2020 онд гаргасан АШУҮИС-ийн резидент эмч нарын Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл дэх “Гүүрний хураагуур судасны эмгэг сүлжээрэл” илтгэлд бичсэнээр, Үр хөврөлийн судасны тогтолцооны хөгжил нь 2-3 долоо хоногтойгоос анх шар уургийн уутны ханын мезодермд хөврөлийн биеийн гадна цусны аралхан байдлаар үүсэж эхэлдэг бөгөөд васкулогенез ба ангиогенез гэсэн хоёр үйл явцаар явагддаг. Васкулогенезийн үед капилляр хэлбэртэй гуурс үүсч, анхдагч судас үүсгэдэг. Энэхүү анхдагч судасны сүлжээ нь том калибрын судаснууд (тараагуур, хураагуур) болон жижиг хялгасан судаснууд болж салаалж хөгждөг. Ангиогенетик системийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн мутаци нь судасны гаж хөгжлийг үүсгэдэг.
📌Ангиогенез нь хорт хавдрын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал хатуу хавдар хэдхэн миллиметрээс илүү хэмжээтэй байвал томрохын тулд цусан хангамж хэрэгтэй. Хавдар ангиогенезийг өдөөдөг химийн дохиог өгснөөр цусан хангамж бий болгодог бөгөөд ойролцоох хэвийн эсийг өдөөж, тэдгээр эсүүд нь ангиогенезийн дохионы молекулуудыг үүсгэж хавдрын өсөлт явагддаг.

2. Чанасан улаан лоольд агуулагдах ликопен хорт хавдар ТУСАХ ЭРСДЭЛИЙГ бууруулдаг

📌2002 онд Үндэсний Хорт Хавдрын хүрээлэнгийн сэтгүүлд хэвлэгдсэн “Улаан лоолийн бүтээгдэхүүн, ликопен, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийн хэтийн төлөвийн судалгаа”-нд “Төрөл бүрийн каротиноидуудаас ликопен түрүү булчирхайн хорт хавдраас сайтар сэргийлдэг болохыг тогтоожээ. Хүнсний ликопины гол эх үүсвэр нь улаан лооль бөгөөд чанасан улаан лоольд агуулагдах ликопен түүхий улаан лоолийнхоос илүү биологийн үр дүнтэй байдаг байна. Хэд хэдэн бүлэг судлаачдын судалгаагаар ликопен их хэмжээгээр хэрэглэх болон түрүү булчирхайн хорт хавдрын өвчлөл буурах хоорондын хамаарлыг олж тогтоож чадсан ч бүх судалгаанууд тогтвортой, эцсийн үр дүнд хүрээгүй” гэж бичжээ.
👉Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хийсэн өөр нэг судалгаагаар түрүү булчирхайн хорт хавдар ТУСАХ ЭРСДЭЛ 21%-иар буурч, ликопины хамгийн их болон хамгийн бага квинтил хэрэглээтэй харьцуулсан байна. Улаан лооль, улаан лоолийн соус, шүүс, пицца (ликопены хэрэглээний 82%-ийг эзэлдэг) зэргийг хослуулан хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 35% бууруулдаг.
Эрчүүдийн ижил бүлэгт хийсэн сүүлийн үеийн судалгааны тайланд ликопен эсвэл улаан лоолийг байнга хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 30-40 хувиар бууруулдаг болохыг баталжээ. /Холбоосыг хавсаргав/
👆САНАМЖ: Эдгээр хүнсний бүтээгдэхүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөллийг л судалсан. Харин энэ нь хорт хавдраар өвдсөн үед эмчилдэг гэсэн үг биш бөгөөд уг өвчнөөр оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс “эдгээр бүтээгдэхүүнийг идэж эхэлбэл хорт хавдар үхдэг” гэх мэдээлэлд итгэж, эмчилгээгээ завсарлах, зогсоох зэргээр эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээрэй.

3. Нэрс хорт хавдар ҮҮСГЭГЧ БОДИСЫГ саармагжуулах хүчил агуулдаг

📌АНУ-ын Хорт Хавдрын судалгааны хүрээлэнгийн “Хорт хавдрын эсрэг нөлөөтэй хүнсний жагсаалт”-д бичсэнээр нэрс нь тархи, нүд, зүрхний эрүүл мэндийг сайжруулж, хорт хавдрын эрсдлийг бууруулдаг байна. /Холбоосыг хавсаргав/
📌Уг жагсаалтын нэрсний тухай баримтууд бичсэн хэсэгт “Хоолны эслэг агуулсан хоол хүнс нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах, жин нэмэх, хэт таргалалттай болох зэрэг эрсдлийг бууруулдаг гэсэн хангалттай нотолгоо бий. Биеийн илүүдэл өөх нь дор хаяж 12 төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн олон судалгаа байдаг тул илүүдэл жингээс сэргийлдэг гэдэг нь хангалттай чухал баримт юм. Хэд хэдэн судалгаагаар нэрс идэх нь хүний цусан дахь антиоксидантыг нэмэгдүүлж, ДНХ-ийн гэмтлээс сэргийлдэг болохыг харуулж байна. Гэхдээ уг судалгаанууд нь хязгаарлагдмал, үр дүн нь харилцан адилгүй тул илүү их судалгаа хийх шаардлагатай байна” гэжээ.
📌Нэрс, интоор, цангис, анар, бөөрөлзгөнө зэрэг жимсгэнэ чихэрлэг боловч байгалийн сахар харьцангуй бага байдаг. Үрэвслийг бууруулж, тархийг исэлдэлтээс хамгаалдаг антоцианин гэж нэрлэгддэг пигментээр баялаг бөгөөд уг химийн нэгдэл нь эдгээр жимсний хөх ягаан өнгийг бий болгож байдаг байна. Мөн хорт хавдар үүсгэгч бодисыг саармагжуулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй эллаг хүчил агуулдаг.
📌Healthline эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр “Жимс жимсгэнэ нь антиоксидант шинж чанартай ургамлын пигмент болох антоцианинаар баялаг бөгөөд хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Өөр нэг судалгаагаар харханд жимсгэний ханд өгөх нь хорт хавдрын хэд хэдэн биомаркерыг дарангуйлдаг болохыг тогтоожээ. 👉Гэвч үр нөлөөг нь танихын тулд амьтанд хийсэн ажиглалтын судалгаанд дан ганц үндэслэж болохгүй бөгөөд хүмүүс дээр хийсэн нэмэлт судалгаа, ажиглалт шаардлагатай гэдгийг санаарай” гэсэн байна. /Холбоосыг хавсаргав/
👆САНАМЖ: Эдгээр хүнсний бүтээгдэхүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөллийг л судалсан. Харин энэ нь хорт хавдраар өвдсөн үед эмчилдэг гэсэн үг биш бөгөөд уг өвчнөөр оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс “эдгээр бүтээгдэхүүнийг идэж эхэлбэл хорт хавдар үхдэг” гэх мэдээлэлд итгэж, эмчилгээгээ завсарлах, зогсоох зэргээр эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээрэй.

4. Турмерик дэх куркумин нь бүдүүн гэдэсний хорт хавдрын ЭСИЙН ӨСӨЛТИЙГ дарангуйлдаг

📌Турмерик нь эрүүл мэндийг дэмжих шинж чанараараа алдартай амтлагч юм. Түүний идэвхтэй найрлага болох куркумин нь үрэвслийн эсрэг, антиоксидант, мөн хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй химийн бодис юм.
Бүдүүн гэдэсний неоплазм өвчнөөс урьдчилан сэргийлэхэд куркуминыг ашиглах эмнэлзүйн туршилтын II үе шатны судалгаагаар хорт хавдар болж даамжирч болзошгүй бүдүүн гэдэсний үрэвсэлтэй 44 өвчтөнд үзүүлэх куркумины нөлөөг судалсан. 30 хоногийн турш өдөрт 4 грамм куркумин хэрэглэхэд үрэвслийг 40%-иар бууруулсан байна. /Холбоосыг хавсаргав/
📌“Куркумин нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг” гэсэн туршилтын судалгаагаар куркумин нь хорт хавдрын өсөлттэй холбоотой тодорхой ферментийг онилж, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн тархалтыг бууруулдаг болохыг тогтоожээ.
👆САНАМЖ: Эдгээр хүнсний бүтээгдэхүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөллийг л судалсан. Харин энэ нь хорт хавдраар өвдсөн үед эмчилдэг гэсэн үг биш бөгөөд уг өвчнөөр оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс “эдгээр бүтээгдэхүүнийг идэж эхэлбэл хорт хавдар үхдэг” гэх мэдээлэлд итгэж, эмчилгээгээ завсарлах, зогсоох зэргээр эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээрэй.

5. Ногоон цай, кофены талаарх буруу ойлголт

📌“Баримт хангалтгүй” гэж ангилагдсан судалгаагаар ногоон цай нь давсагны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэжээ. Цай, ногоон цайны хэрэглээг *AICR/WCRF-ийн судлагдаж буй сэдвийн (*CUP) шинжээчдийн зөвлөлөөр бусад олон хорт хавдарт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцсэн боловч одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөгдсөн нотлох баримтууд нь дүгнэлт хийхэд хэтэрхий хязгаарлагдмал гэж үзсэн байна.
*Баримт хангалтгүй гэж ангилагдсан судалгааны ерөнхий дүгнэлтийг сонирхуулж болох ч судалгаанд дурдсан хорт хавдрын эрсдлийг бууруулах зөвлөмжийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болдоггүй.
*AICR/WCRF – “World Cancer Research Fund, American Institute for Cancer Research” Дэлхийн хорт хавдар судлалын сан, Америкийн хорт хавдар судлалын хүрээлэн *CUP – “Continuous Update Project” буюу байнгын шинэчлэгдэх, судлагдаж буй сэдэв.
Кофе:
📌АНУ-ын Хорт Хавдрын судалгааны хүрээлэнгийн “Хорт хавдрын эсрэг нөлөөтэй хүнсний жагсаалт”-д кофе багтсан ба элэгний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Кофейнгүй кофений (Decaf) кофейн, фенолын хүчлийн агууламж бага байдаг ч эрүүл мэндийг дэмжигч, ургамлын гаралтай химийн бодисууд мөн хангалттай бий. Хүмүүст хийсэн ихэнх судалгаагаар ердийн болон коффейнгүй кофе хорт хавдрын эрсдэлийг адил хэмжээнд бууруулдаг гэжээ.
*Decaf гэдэг нь кофейнгүй кофены товчлол юм. Ийм кофег кофейны агууламжийн 97%-иар бууруулсан кофены шошноос гаргаж авдаг.
👆САНАМЖ: Эдгээр хүнсний бүтээгдэхүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөллийг л судалсан. Харин энэ нь хорт хавдраар өвдсөн үед эмчилдэг гэсэн үг биш бөгөөд уг өвчнөөр оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс “эдгээр бүтээгдэхүүнийг идэж эхэлбэл хорт хавдар үхдэг” гэх мэдээлэлд итгэж, эмчилгээгээ завсарлах, зогсоох зэргээр эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээрэй.

6. Хар шоколад хортой нэгдэлээс хамгаалахад тусалдаг

📌Какао, хар шоколад нь флавоноид, антиоксидантаар баялаг бөгөөд биеийн эд эс дэх хүчилтөрөгчийн урвалын хортой нэгдэлээс хамгаалахад тусалдаг химийн нэгдлүүд юм. Хортой нэгдлүүд нь зүрхний өвчин, зарим хорт хавдар үүсэх суурь болж байдаг.
Голландын 15-аас дээш насны 470 эрэгтэйд хийсэн судалгаагаар какао хамгийн их хэрэглэдэг эрчүүд хамгийн бага какао хэрэглэдэг эрчүүдээс зүрх судасны өвчнөөр нас барах магадлал хоёр дахин бага байгааг тогтоожээ. Судлаачид судалгааны үр дүнг хоёр шалтгаанаар тайлбарласан: какаоны флавоноидууд нь цусны судасны үйл ажиллагааг сайжруулж, өндөр түвшний антиоксидант нь артерийн ханан дээр LDL холестрин үүсэхээс сэргийлдэг. Нэмж дурдахад, Journal of Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар гурван өдөр тутамд нэг порц хар шоколад идэх нь хүний ​​с-реактив уургийн (CRP) түвшинг бууруулдаг бөгөөд энэ нь зүрхний ерөнхий эрүүл мэндэд чухал хэмжүүр юм.
📌Судалгааны үр дүнгээр какао ашиг тустай байсан ч бүх шоколадны найрлага адил биш гэдгийг санаарай. Сүүтэй шоколадан чихэр, нунтаг какао, шоколадны сироп зэрэг алдартай шоколадан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэгчид ихэвчлэн какаог шарж, исгэж, шүлтээр боловсруулдаг. Эдгээр процессууд нь шоколадаас ашигтай флавоноидуудын ихэнхийг арилгах боломжтой.
📌Нэмж дурдахад, сүүн шоколаданд агуулагддаг сүүн бүтээгдэхүүнүүд нь бие махбодид шоколадаас флавоноид болон антиоксидантуудыг үр дүнтэй шингээх чадварыг саатуулдаг.
👆САНАМЖ: Эдгээр хүнсний бүтээгдэхүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөллийг л судалсан. Харин энэ нь хорт хавдраар өвдсөн үед эмчилдэг гэсэн үг биш бөгөөд уг өвчнөөр оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс “Эдгээр бүтээгдэхүүнийг идэж эхэлбэл хорт хавдар үхдэг” гэх мэдээлэлд итгэж, эмчилгээгээ завсарлах, зогсоох зэргээр эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Хоол тэжээл ба хорт хавдар: хорт хавдрын эсрэг хоолны дэглэмийн тухай баримтууд. Nutr J. 2004 Oct 20;3:19. PMID: 15496224; PMCID: PMC526387.

 

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document