Search

Хятад сургуулиудыг хаах санал гаргалаа гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятад сургуулиудыг бүгдийг нь хаах санал БШУЯ гаргалаа гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2022 оны 7-р сарын 17-нд “monnews” нэртэй, 46,504 дагагчтай Facebook пэйжид “Хятад сургуулиудыг бүгдийг нь хаах санал гаргалаа” гэсэн тайлбартай, medleg.me гэх домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруужээ. Энэ мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 8-наас эхлэн 2022 оны 07 дугаар сарын 17 хүртэл давтан оруулж, хандалт авсаар байна. CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2022.07.20-ны байдлаар нийт 61,501 хандалт авснаас 49,498 реакц, 8,325 сэтгэгдэл авч, 3,678 удаа цааш хуваалцжээ.

📌Уг мэдээнд “Хятад сургуулиудыг бүгдийг нь ХААХ санал гаргалаа! Дэмжиж байвал Шэйр хийж, тийм гэж бичээрэй!!” гэжээ.

1. Албан ёсоор Хятад сургуулиудыг хаах санал гаргаагүй

📌Уг мэдээлэл 2020 оны 9-р сарын 16-нд болж өндөрлөсөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа нийтлэгдсэн бөгөөд, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан уг айлчлалын үр дүнд бухимдан Facebook live хийх үеэрээ “Хятад сургуулиудаа хааваал таарна” гэж хэлснийг мэдээндээ ашиглажээ. Мөн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зургийг ашигласан нь төөрөгдүүлсэн агуулгатай болгосон байна. Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай санал гаргаагүй.
📌Боловсрол, Шинжлэх Ухааны яамны вебсайт дахь тушаал шийдвэр, журмуудыг шүүж харахад Хятад сургуулиудыг хаах эсвэл тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр байхгүй байна. /Холбоосыг хавсаргав/
📌Мөн эрх зүйн мэдээллийн сангаас БШУЯ-ыг сонгож “сайдын тушаал” цэсэнд 2020-2022 оноор “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн утгаар хайлж хийхэд өгөгдөл гарч ирсэнгүй.

2. Боловсролын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөлийг заасан байдаг

📌Боловсролын тухай хуулийн 24.1-т зааснаар Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараах үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно гэж заажээ. /Холбоосыг хавсаргав/
✅24.1.1.мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;
✅24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
✅24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
✅24.1.4.боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан;
✅24.1.5.хуульд заасан бусад үндэслэл гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хятад сургуулиудыг бүгдийг нь хаах санал БШУЯ гаргалаа гэх мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document