1. Хуурамч хаяг нээсэн байна
📌Мэдээлэл түгээж буй пэйж нь Голомт банкны логотой нүүр болон хавтасны зургийг ашигласан ба 2022 оны 06 дугаар сарын 18-нд нээсэн хаяг байна. Холбоо барих хэсэгтээ мэдээлэл оруулаагүй ба дээрх мэдээлэл анхны пост нь байна.
📌Харин Голомт банкны албан ёсны хаяг нь 2012 оны 02 дугаар сарын 9-нд “Голомт банк” нэртэй нээсэн ба 2020 оны 08 дугаар сарын 11-нд нэрээ Golomt Bank болгон өөрчилсөн 370,509 дагагчтай, холбоо барих дугаар, имэйл болон хаягаа газрын зураг дээр зааж үзүүлсэн мэдээллүүдийг багтаасан байна. Мөн “Голомт банк 1995 оны 3 сарын 6-ны өдөр арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэйгээр байгуулагдсан” гэх тайлбартай байна.
2. Хандалт авч, пэйж хөгжүүлэх зорилготой хуурамч мэдээлэл түгээж байна
Уг мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Ялагч болох алхамууд” гээд,
1 – Энэ бичлэгийг 10 бүлэгт хуваа
2 – Надад мессеж илгээнэ үү
3 – Лайк ба Сэтгэгдэл бичих
4 – Манай хуудсыг дагаснаар та ялагч болсон эсэхээ шалгаарай” гэсэн байгаа нь пэйждээ хандалт авч, идэвхжүүлэх зорилгоор түгээж буй хуурамч мэдээлэл гэдгийг илтгэж байна.
✅ Нэмэлт зөвлөгөө:
👉Нэн түрүүнд мэдээлэл тавьсан эх сурвалжийн зурган дээр нь дараад, нээсэн огноо, постолсон зүйлс, бичсэн хэв маягийг шалгаж үзээд дараагийн алхамаа хийхээ шийдэх хэмжээний хартай байгаарай. Шалгаж буй мэдээлэл нь Гүүглийн орчуулгыг ашигласан байх магадлалтай хэл найруулгатай байгаа нь монгол хэл мэдэхгүй хүн хөтөлж байгаа гэж таамаглаж болохоор байна.