1. Эх сурвалжаар мөшгихөд судлаачийн өгүүлэл гарч байна.
📌Эх сурвалжаар дурдсан ren tv-ийн цахим сайтад хайлт хийж үзэхэд агуулга нь ижил мэдээлэл гарч ирсэн нь 2021 оны тавдугаар сарын 18-нд улс төр судлаач Юрий Городненко гэх идэвхтэн бичигч “Газрын Түрээс буюу Ланд-лиз” нь АНУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламж хэзээ ч байгаагүй” гэх гарчигтай нийтлэл байв. Уг нийтлэлийн Монголтой холбоотой бичсэн хэсгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлсэн үг мэтээр мушгиж оруулсан байв.
2. В.Путины хэлсэн үгүүдийг албан ёсны сайтуудаас хайхад дээрх утга гарч ирээгүй.
📌Шалгаж буй мэдээлэлд эх сурвалжаар дурдсан ren tv сайт дахь мэдээлэлд ашигласан зураг нь 2021 оны тавдугаар сарын 09-ын ОХУ-ын “Улаан талбай”-д болсон ялалтын баярын жагсаалын үеэр үг хэлж буй В.Путины зураг байв. Энэ үед түүний хэлсэн үгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим эх сурвалжийн мэдээлэл буюу www.kremlin.ru цахим хуудсаар орж шалгахад “Монгол Улс болон Монголын ард түмэнд маш их талархаж явдаг” гэсэн гарчгийн агуулгатай ойролцоо утга огт байхгүй байна.
3. Мэдээлэлд ашигласан зургаар хайхад Монголтой ямар ч холбоогүй үйл явдлын зураг байна.
📌Мөн цахим орчинд тархаад байгаа хуурамч мэдээлэлд ашигласан зураг нь 2022 оны зургадугаар сарын 21-нд Москва хотод Кремлинд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн сургуулийн төгсөгчдийг хүлээж авах үеэрх AFP-ийн зурагчин Кирилл Каллиниковын дарсан гэрэл зургийг ашигласан нь мөн төөрөгдүүлсэн байна.