Хотын захиргаа 360 саяар 70 тонн бордоо авах тендер зарлажээ гэх мэдээлэл үнэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 06 дугаар сарын 23-ны 18:52 цагт Bold Jigjid нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас “Хотын захиргаа 360 саяар 70 тн бордоо авах тендер зарлажээ. Бид 700 тонн бордоог энэ үнээр нь нийлүүлье” гэсэн пост бичсэн нь долоон цагийн дараах байдлаар 1.3 мянган реакц, 143 сэтгэгдэл өгч, 1.2 мянган удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

360 саяар бордоо худалдан авах тендер зарласан 2022 оны 06 дугаар сарын 20 -ны “Өглөөний сонин”-ы 114 (3669) дугаарт нийтлүүлсэн гэх тайлбартай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалсан Нийтийн эзэмшлийн мод, сөөгний бордоо худалдан авах ажлын УБЗАА/202205015 дугаартай тендерийн зар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #152

2022.06.24 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 06 дугаар сарын 23-ны 18:52 цагт Bold Jigjid нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас “Хотын захиргаа 360 саяар 70 тн бордоо авах тендер зарлажээ. Бид 700 тонн бордоог энэ үнээр нь нийлүүлье” гэсэн пост бичсэн нь долоон цагийн дараах байдлаар 1.3 мянган реакц, 143 сэтгэгдэл өгч, 1.2 мянган удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

360 саяар бордоо худалдан авах тендер зарласан

360 саяар бордоо худалдан авах тендер зарласан 2022 оны 06 дугаар сарын 20 -ны “Өглөөний сонин”-ы 114 (3669) дугаарт нийтлүүлсэн гэх тайлбартай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалсан Нийтийн эзэмшлийн мод, сөөгний бордоо худалдан авах ажлын УБЗАА/202205015 дугаартай тендерийн зар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн байна.
📌Уг тендерийн мэдээлэлд, нийт төсөвт өртөг нь 360,000,000 (гурван зуун жаран сая) төгрөг ба үүнээс 2022 онд бүгдийг нь санхүүжүүлэх нөхцөлтэй байна.

📌Санхүүжилтийн задаргаа нь:

– Багц № 1: Мод сөөгний ургалтыг дэмжих шингэн бордоо /Гумин/ 9,300 литрийг 70 сая төгрөгөөр,
– Багц № 2: Мод сөөгний ургалтыг дэмжих шингэн бордоо /Амьд бактерийн бордоо/ 57,500 литрийг 230 сая төгрөгөөр,
– Багц № 3: Мод сөөгний ургалт дэмжих дуслын шингэн бордоо 3,000 литрийг 60 сая төгрөгөөр тус тус авна гэжээ.

📌Нийт дүн 360 сая төгрөг.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document