Гол усанд машинаа угаавал 7.2 сая төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 12 жилээр хасдаг болсон гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 06 дугаар сарын 15 – нд Буянтогтохын Отгонбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “Гол усанд машинаа угаавал 100,000-аар торгодог байсан бол одоо 7,200,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 12 жилээр хасдаг болсон байна” гэх тайлбартай постыг оруулж усан дээрх рестораны бичлэг оруулсан нь 06 дугаар сарын 15-ны 20:22 минутын байдлаар 244 реакц, 25 сэтгэгдэл авч, 91 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Экологийн цагдаагийн албаны 7019-1071 дугаарын утсаар лавлахад “Голд машинаа угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа” гэв.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #151

2022.06.17 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 06 дугаар сарын 15 – нд Буянтогтохын Отгонбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “Гол усанд машинаа угаавал 100,000-аар торгодог байсан бол одоо 7,200,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 12 жилээр хасдаг болсон байна” гэх тайлбартай постыг оруулж усан дээрх рестораны бичлэг оруулсан нь 06 дугаар сарын 15-ны 20:22 минутын байдлаар 244 реакц, 25 сэтгэгдэл авч, 91 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Мэдээллийн баттай эх сурвалжаас тодруулга хийх, хуулийн заалтыг нягтлах:

Уг мэдээллийн үнэн бодитой эсэхийг тодруулахаар Экологийн цагдаагийн албатай холбогдон хуулийн заалтад өөрчлөлт оруулсан эсэхийг, мөн одоо мөрдөгдөж байгаа журмыг лавлан баталгаажуулсан. ecological@police.gov.mn сайт руу имэйлээр холбогдон нэмэлтээр 7019-1071 утсаар лавлав.

📌Зөрчлийн тухай хуулийн 7.15-д “Усны тухай хууль зөрчих” хэсэг бий. Уг хэсгийн 8-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй (100,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй (1,000,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Энэхүү заалт нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 📌Мөн Экологийн цагдаагийн албаны 7019-1071 дугаарын утсаар лавлахад “Голд машинаа угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа” гэв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document