1. 11-11 лавлах: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулаагүй.
📌Төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх 11-11 утаснаас Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх шугамаар холбогдож лавлахад амралтын хуваарьт өөрчлөлт оруулаагүй гэв.
2. БШУЯ-ны албан ёсны пэйжид мэдэгдэл гарлаа.
📌2022 оны 05 дугаар сарын 26-нд Боловсрол, шинжлэх ухааны яам нэртэй албан ёсны тэмдэглэгээтэй пэйж хаягаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй” гэж мэдэгдэл гаргасан.
Уг мэдэгдэлд, “Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-нөөс 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
✅1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
✅4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
✅6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ” гэсэн байна.
👉Уг тушаалын хавсралтаар заасан хуваарийг зурагт үзүүлэв.