Search

Үсэглэлийн баярын үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барилаа гэх мэдээлэл худал

Ерөнхий агуулга

Дашзэвэгийн Нити нэртэй фейсбүүк хэрэглэгч “Үсэглэлийн баярын үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барилаа” гэх тайлбартай, УИХ-ын дарга Г.Занданшатар болон БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зурагтай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын вэбсайтад ийм мэдээлэл байхгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зураг ашиглажээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2022 оны 05 дугаар сарын 14-нд Дашзэвэгийн Нити нэртэй хэрэглэгчийн хаягаас “Үсэглэлийн баярын үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барилаа” гэх тайлбартай, УИХ-ын дарга Г.Занданшатар болон БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зурагтай пост оруулсан нь 05 дугаар сарын 17-ны байдлаар 1,000 реакц, 19 сэтгэгдэл авч, 943 удаа цааш түгээгджээ.

1. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зураг ашигласан байна

📌Уг постод ашигласан зураг нь өнгөрсөн парламентын үед буюу “УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа” гэх мэдээллийн зураг байгааг google image search хийж мэдэж болно.

2. УИХ-ын вэбсайтад ийм мэдээлэл байхгүй

📌УИХ-ын Тамгын газраас эрхлэн хөтөлдөг parliament.mn албан ёсны вэбсайтад 05 дугаар сарын үйл явдлын мэдээлэл дунд БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуулийн төсөл өргөн барьсан тухай агуулга байхгүй байна. Мөн БСШУЯ-ны вэбсайтад ийм мэдээлэл байхгүй байна.

3. Л.Энх-Амгалан сайд залруулга хийсэн

📌05 дугаар сарын 15-нд Л.Энх-Амгалан сайд өөрийн 191 мянган дагагчтай “Энх-Амгалан Лувсанцэрэн” нэртэй албан ёсоор баталгаажуулсан цэнхэр тэмдэглэгээтэй /public figure/ хаягаар шалгаж буй мэдээллийн зургийг аваад “Монголд их тархсан фэйсбүүкийн нэг шинэ вирус гэсэн шүү. Гоё сэтгэсэн байна шд ээ. Кккк. Ирэх 7 хоногийн ажил, үйлсэд нь эрч хүч, амжилт, бүтээлийн дээдийг хүсье” гэсэн тайлбартайгаар оруулжээ.
📌Энэ агуулга нь “фэйсбүүкийн нэг шинэ вирус” гэх зүйрлэсэн үгээ хашилтад бичээгүйгээс зарим хүнд шууд утгаар нь ойлгогдож болзошгүй ч далд утгаар хуурамч мэдээлэл гэдгийг илэрхийлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Дашзэвэгийн Нити нэртэй фейсбүүк хэрэглэгч “Үсэглэлийн баярын үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барилаа” гэх тайлбартай, УИХ-ын дарга Г.Занданшатар болон БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зурагтай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document