Үхсэн малын махыг будганд оруулаад өндөр үнэтэй зардаг хятад иргэдийг цагдаагийнхан саатуулсан гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 05 дугаар сарын 8-ны 14:48 цагт @bazarvaania нэртэй хаягаас Twitter-д дараах агуулгатай мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Тесла & Панасоник хамтарсан литиум зай хураагуурын үйлдвэр Батсүмбэр суманд баригдаж дууслаа. Авто зам, төмөр замтай ойр учир Төв аймгийн Батсүмбэрийг сонгожээ” гэсэн байна. 05 дугаар сарын16-ны байдлаар уг жиргээг нийт 129 удаа хуваалцаж, 358 лайк дарж идэвхжүүлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 05 дугаар сарын 15-нд 9.9 мянган гишүүнтэй “Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнийг дэмжих групп” нэртэй паблик группэд “Үхсэн малын махыг будганд оруулаад буцаагаад өндөр үнэтэй зардаг хятад иргэдийг өчигдөр орой цагдаагийнхан саатуулсан байна” гэх мэдээлэл оруулсан нь 05 дугаар сарын 16-ны байдлаар 533 реакц, 153 сэтгэгдэл авч, 869 удаа цааш түгээсэн байна.

✅ЦЕГ: Хэн нэг иргэнийг саатуулсан зүйл байхгүй.

📌ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан холбогдох тодруулахад, “Холбогдох харьяалсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага буюу СХД дэх цагдаагийн газраас уг асуудлыг тодруулахад хэн нэгэн иргэнийг саатуулсан зүйл байхгүй. Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох шалгалтыг хийж, лацдаад явсан гэх тайлбарыг ирүүлж байна” гэсэн хариу өгсөн юм.

👉Уг мэдээлэл нь Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрийн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд яг одоо шалгалтын процесс үргэлжилж байгаа тул холбогдох бусад мэдээллийг цувралаар шалган хүргэх болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document