Нар хотхоны 8 давхраас хүүхэд унах гэж байсныг аварчээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 05 дугаар сарын 12-нд Иргэний мэдээ нэртэй пэйжид “Шуурхай мэдээ: Нар хотхоны 8 давхараас хүүхэд цонхноос дүүжлэгдэж унах гэж байсныг доод айлын залуу аварчээ” гэх тайлбартай бичлэг оруулсан нь 05 дугаар сарын 13-ны 14:00 цагийн байдлаар 14 мянган реакц, 1.7 мянган сэтгэгдэл авч, 3.3 мянган удаа цааш хуваалцсан байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 05 дугаар сарын 12-нд Иргэний мэдээ нэртэй пэйжид “Шуурхай мэдээ: Нар хотхоны 8 давхараас хүүхэд цонхноос дүүжлэгдэж унах гэж байсныг доод айлын залуу аварчээ” гэх тайлбартай бичлэг оруулсан нь 05 дугаар сарын 13-ны 14:00 цагийн байдлаар 14 мянган реакц, 1.7 мянган сэтгэгдэл авч, 3.3 мянган удаа цааш хуваалцсан байна.

1. Нар хотхон гэж Монголд байхгүй

Уг бичлэгт гарч буй орон сууцны хороолол нь Казахстаны нийслэл Нур Султан хотын өмнөд хэсэгт орших Камал-2 орон сууцны хороолол юм. Монголд Нар хотхон гэж байхгүй бөгөөд ойролцоо нэртэй Нархан хотхоны орон сууцны тагт нь бүрэн хаалттай, улбар шар болон шар өнгийн фасадтай.

2. Казахстанд хүүхдийн амийг аварсан хоёр залууд орон сууц бэлэглэх болов

📌Цахим сүлжээнд Цонхоор дүүжлэгдсэн 3 настай охины амийг аварсан Сабит Шонтакбаев гэдэг залууг Казахстаны телевизүүд сурвалжилсан. Эхнэр, гурван хүү, нэг охинтой ба Кызылорд хотод түрээсийн байранд амьдардаг гэдгээ ярьсан. Казахстаны Даулеттэн буяны сангийн захирал Жасулан Куандык хүүхдийн амь аварсан Сабит Шонтакбаевт байр авахад нь зориулж мөнгө босгож эхэлсэн ба хоёр цагийн дотор казахстанчууд 3 сая гаруй тэнгэ хандивласан гэжээ.

📌Мөн барилгын G-Park компани Сабит Шонтакбаевд “Рио Де Жанейро” орон сууцны цогцолборт гурван өрөө байр бэлэглэнэ гэжээ. Уг буяны сангийн тэргүүн Айнур Оспан “G-Park компанийн энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орох “Рио Де Жанейро” орон сууцны хороололд 100 метр квадрат гурван өрөө байр өгөхөөр шийдсэн” гэжээ. Олон нийтээс өргөсөн хандиваар тохижилтод зарцуулна гэсэн байна.

📌Мөн Нур-Султан хотын дарга Алтай Кульгинов Сабитын гэр бүлд тусламж үзүүлэхээ амласан байна. Сабитын боловсрол, туршлагыг харгалзан Локомотивын зүтгүүрийн үйлдвэрт ажилд оруулахаар тохиролцсон. Үүнээс гадна гэр бүлийг нь нийслэлд нүүлгэн ирүүлж, эхнэрийг нь ажилд оруулахад нь тусална гэжээ. “Нэмж дурдахад ивээн тэтгэгчдийн зардлаар өрхөд зээлээ төлөхөд нь туслах бөгөөд зун хүүхдүүдийг Бурабай руу амруулах болно” гэж захирагч амлажээ.

📌Сабит Шонтакбаевтай хамт явж байхдаа хүүхдийг аврахад тусалж байсан найз Саги Жылкышиевт мөн 2 өрөө орон сууц бэлэглэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document