Е-Mongolia-аар торгуулиа төлөөгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болжээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 05 дугаар сарын 5-нд Уугаа нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаас “Е-Mongolia-аар торгуулиа төлөөгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болжээ” гэж жиргээд “Анхааруулга: Та уг үйлчилгээг жолоочийн торгуулийн төлбөрөө төлж байж авна уу” гэсэн бичгийн зургийг хавсаргасан байна. Уг жиргээг 05 дугаар сарын 9-ны байдлаар 131 удаа цааш түгээж, 183 лайк дарж идэвхжүүлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

📌Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэлийг биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн журмаар тухайн зөрчлийг албадан гүйцэтгүүлэхээс бус, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХЯЗГААРЛАХ үндэслэл байхгүй.
2022 оны 05 дугаар сарын 5-нд Уугаа нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаас “Е-Mongolia-аар торгуулиа төлөөгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болжээ” гэж жиргээд “Анхааруулга: Та уг үйлчилгээг жолоочийн торгуулийн төлбөрөө төлж байж авна уу” гэсэн бичгийн зургийг хавсаргасан байна. Уг жиргээг 05 дугаар сарын 9-ны байдлаар 131 удаа цааш түгээж, 183 лайк дарж идэвхжүүлсэн байна.

1. Жолоодох эрхийн үнэмлэх захиалах үйлчилгээнд жолоочийн торгуулийн төлбөрөө төлөх шаардлага тавьж байна

📌Дээрх мэдээлэлд оруулсан зурагт байсан “Анхааруулга: Та уг үйлчилгээг жолоочийн торгуулийн төлбөрөө төлж байж авна уу” гэсэн анхааруулга ямар үйлчилгээний үед гарч ирдэг болохыг 1111 дугаарын утсаар лавлахад “Жолоодох эрхийн үнэмлэх солих, нөхөн олгох болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах үед торгуулиа төлсөн байх шаардлага тавьж байгаа” гэв.

✅Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/189 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-д “торгуулиа төлсөн байна” гэдэг шаардлага байхгүй байна

2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ авахыг хязгаарласан шийтгэлийн төрөл байхгүй.

📌Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийг оногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдгээрээс бусад төрлийн шийтгэл (төрийн үйлчилгээ авахыг хязгаарлах) оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй.

3. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэлийг биелүүлээгүй нь төрийн үйлчилгээ авахыг хязгаарлах үндэслэл болохгүй.

📌Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна. Ингэхдээ зөрчил үйлдсэн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтан шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргана. Шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгэх хуудас бичнэ.

👉Тиймээс зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэлийг биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн журмаар тухайн зөрчлийг албадан гүйцэтгүүлэхээс бус, төрийн үйлчилгээ авахыг хязгаарлах механизм байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document