1. Бичлэгийн аварга загас үсэрч байгаа хэсгийг зураг болгоод Yandex.com сайтаас зургаар хайлт хийх аргаар хайж Wildlife Photography гэх Instagram хаягт нийтэлсэн эх хувилбарыг олсон. /Холбоосыг хавсаргав/
2. Мегалодон акул устсан:
📌Мегалодон нь ойролцоогоор 10.2-17.9 метр урттай, 25-30 тонн жинтэй байсан гэж судлаачид тодорхойлдог. Мегалодонтой холбоотой олдворууд Миоцений эхэн үеэс (23.03 сая жилийн өмнө) Плиоцений эриний төгсгөл хүртэлх (2.58 сая жилийн өмнө) хугацаанд хамаардаг. Мегалодон гэдэг нь Грек гаралтай нэр бөгөөд “аварга шүд” гэсэн утгатай.
📌Энэ төрөл 3.6 сая жилийн өмнө устаж үгүй болсон. Гэхдээ 02 дугаар сарын 12-нд PeerJ сэтгүүлд нэг сая жилийн өмнөөс одоогийн цагаан акулын тоо толгой эрчимтэй өссөн. Энэ нь хүчирхэг “мег”-ийн мөхөлтэй холбоотой байж магадгүй гэх үндэслэл гаргасан.
📌Одоогоор дэлхий дээр аварга загас (акул)-ын хамгийн том биетэй төрөл нь цагаан акул юм. Энэхүү акулын жин ойролцоогоор 2.2 тонн, урт нь 4.6-4.9 метр байдаг ба устаж үгүй болсон мегалодоноос 3 дахин жижиг юм.
3. Бичлэг дэх усны дусал, түрлэгийн харьцаа, хүмүүсийн утсаа чиглүүлсэн байдал нь энгийн нүдээр ч ялгах боломжтой байна.
📌Заавал ямар нэг түүл, платформ ашиглалгүй, энгийн нүдээр ч харах боломжтой ялгааг дурдъя:
👀 Акул үсрэх зураг авалтад ашиглахаар тавьсан өгөөшийг холбосон уяа харагдаж байна.
👀 Хүмүүсийн утсаа чиглүүлсэн зүг өөр байна.
👀 Усны дусал, өнгө өөр байна.