Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2021 оны 08 дугаар сараас эхэлж цахим орчинд давтамжтай түгдэг “Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно” гэх мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 2-нд дахин оруулж иржээ. Дахин сэргээж түгээдэг ийм төрлийн мэдээлэл хандалт авах зорилгоор тухайн нэг пэйж, группэд нэгдэхийг уриалсан байдаг ч зарим иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болж болзошгүй эрсдэлтэй тул анхааруулах шаардлагатай гэж үзлээ.

Баримт шалгалтын үр дүн

☝ Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгох, банкны зээлд суутгахыг хориглодог.

📌2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын 36 дугаар тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам” гэж баталсан.

📌Энэ журмын 6.4-д “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан байна. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document