1. Өнгөрсөн 02 дугаар сарын 1-нд гарсан шийдвэрийг одоо болж буй үйл явц мэтээр агуулгыг ТӨӨРӨГДҮҮЛСЭН
✅Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 1-ний 63 дугаар тогтоолоор “Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай” гэж заасны дагуу нэмэгдсэн хэмжээгээр одоо тооцож буй.
👉Харин энэ мэдээлэлд хугацааг тодорхой заагаагүйгээс дахин нэмэгдэх болсон мэтээр агуулгыг төөрөгдүүлжээ.
2. Мэдээллийн гарчигт “Та дарж ороод…” гэж оруулдаг нь хуурамч мэдээллийн гол шинжүүдийн нэг
👉Мэргэжлийн редакцын үйл ажиллагаанаас ялгаатай, агуулга, найруулгын алдаатай мэдээллүүдийг байнга оруулдаг, гарчигт үйлдэл хийхийг уриалдаг энэ төрлийн сайтуудын бусдаас ялгардаг нэг онцлог шинж нь “Та дарж ороод…” гэх уриалга хэрэглэдэг явдал юм.
📌Та бүхэн ямар ч содон гарчигтай, сонирхол татсан мэдээлэл байсан ч холбоосоор дарж орохыг уриалсан байвал татгалзаарай. Учир нь таны хандалт хуурамч мэдээллээр ашиг олдог этгээдүүдэд хувь нэмэр оруулдаг төдийгүй нууцлалгүй сайтаас хувийн мэдээллийг чинь авах хүртэл эрсдэлтэйг анхаараарай.