Рианна бяцхан үртэйгээ уулзжээ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны гуравдугаар сарын 28-ны 22:59 цагт Facebook-т 265 мянган лайк, 410 мянган дагагчтай Paparazzi.mn нэртэй пэйжид “Алдарт дуучин Рианна бяцхан үртэйгээ уулзжээ” гэсэн тайлбартай зураг бүхий пост оруулжээ. 2022 оны 03 дугаар сарын 29-ний 14:34 цагийн байдлаар уг пост нийт 2.1 мянган реакц, 41 сэтгэгдэл авч, 41 удаа хуваалцжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны гуравдугаар сарын 28-ны 22:59 цагт Facebook-т 265 мянган лайк, 410 мянган дагагчтай Paparazzi.mn нэртэй пэйжид “Алдарт дуучин Рианна бяцхан үртэйгээ уулзжээ” гэсэн тайлбартай зураг бүхий пост оруулжээ. 2022 оны 03 дугаар сарын 29-ний 14:34 цагийн байдлаар уг пост нийт 2.1 мянган реакц, 41 сэтгэгдэл авч, 41 удаа хуваалцжээ.

☝ Энэ мэдээллийн үнэн бодит эсэхийг мэдэх хамгийн хялбар арга бол манай байнгын уншигчид бэлхнээ мэддэг болсон ЗУРГААР ХАЙХ арга билээ.

1. Google-д зургаар хайх нь эхний алхам

📌Постоор оруулсан зурагт Рианна дөнгөж төрсөн нярай хүүхэд тэвэрсэн байсан бөгөөд уг зургийг зургаар хайх аргаар буюу “Google Lens” ашиглан хайлт хийж шалгахад найман жилийн өмнөх мэдээллүүд гарч ирсэн. Тухайлбал, Рианна 2014 онд үеэл Ноелла Альстромын охиныг тэвэрч буй зураг юм.

2. Facebook-т хайлт хийх:

📌 Бид 2014 оны зураг байсныг олж мэдсэн. Тэгвэл Рианнагийн албан ёсны цахим хаягуудыг хайж олоод тухайн цагт буюу найман жилийн өмнө юу оруулсныг хайж болно. Facebook платформд 102 сая дагагчтай Rihanna нэртэй түүний албан ёсны хаяг бий. Тухайн хаягийн Posts буюу нийтэлсэн зүйлс хэсгийн баруун булан дахь Filters гэсэн цэсийг дарахад хайх мэдээллийн огноог оруулж өгөх талбар гарч ирнэ. “2014 он”, “06 дугаар сар буюу June” гэсэн сонголтыг хийгээд хараарай. 2014 оны зургадугаар сард постолсон бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд шалгаж буй мэдээлэл дэх төөрөгдүүлсэн зураг ч бас бий.

3. Рианна хараахан амаржаагүй байна

📌2022 оны 03 дугаар сарын 31-ний 11:48 цагт #bump22 хаштаг ашиглан Оскарын наадмын үдэшлэг дээрх болзоо тайлбартайгаар жирэмсэн зургаа пэйждээ оруулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document