1. НАТО болон барууныхныг биш ОХУ-ын хийж буй дайныг эсэргүүцсэн жагсаал болсон.
📌03 дугаар сарын 5-аас хойш Европын улсуудад дайныг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн бөгөөд зураг дээрх жагсаал нь Германы Гамбург хотын Бинненалстер дахь Жунгфернстиег талбайд болсон байна. Жагсагчид Украины далбаа болон В.Путиныг эсэргүүцсэн самбар барьж, дайныг эсэргүүцсэн.
2. Жагсаалын зурагт 30,000 хүн биш 16,200 орчим хүн байна
👆Талбайд цугласан хүний тоог гаргах сонирхолтой арга – Mapcheck
💡Аливаа жагсаал цуглаанд оролцсон хүний тоог ихэнхдээ нэмж мэдээлдэг тул нэгж талбайд хичнээн хүн багтахыг тооцоолох mapchecking платформыг Антони Кател хөгжүүлсэн.
📌Жунгфернстиегийн талбай дахь жагсаалын зурагт байгаа хүмүүсийн нягтаршлын байдлаас харахад 30 мянган хүн биш, 16,200 орчим хүн байгааг тооцоолж гаргав. /зургаас харна уу/
📌Хэрэв нэг метр квадрат талбайд таван хүн буюу хоорондоо ямар ч зайгүй шахалдан зогссон тохиолдолд 30,000 хүн багтах боломжтойг mapcheck-ээр тооцоолж болно.
👆Гэхдээ жагсаалын оргил үед хүмүүсийн нягтаршил ямар байсныг харах боломжгүй ба “жагсаалд яг одоо 30,000 хүн оролцож байна” гэсэн тайлбар зурагт байгаагүйг онцолж байна.