1. Бичлэгт үзүүлэнгийн хоол хийж буй үйл явцыг харуулсан
📌 Такизо Ивасаки гэх эрхэм одоогийн Японы “shokuhin sampuru” буюу үзүүлэнгийн хоолны зах зээлийн суурийг тавьсан гэж үздэг. Бичлэгт гарч буй байцай зэргийг вакс, хуванцар материалаар хийдэг бөгөөд хоолны газрууд ихэвчлэн хажуугаар нь өнгөрч буй үйлчлүүлэгчдээ татах зорилгоор хиймэл хоолны үзүүлэн бэлдэж тавьдаг.
2. Бичлэгийг 2015 онд нийтэлсэн ба хятад ногоо хийж буйг харуулаагүй тухай баримт шалгалт хийж байв
📌2017 оны 05 дугаар сарын 11-нд Энэтхэгийн “BOOM Live” баримт шалгах төвийн (IFCN-ий баталгаажуулалттай баримт шалгах төв) шалгасан. Уг бичлэг нь мөн хятад байцай хийж буй үйл явц биш гэжээ. Баримт шалгасан нийтлэлд бичсэнээр “Бичлэгт Японы ресторануудад ашигладаг үзүүлэнгийн хоол хийж байгааг харуулсан бөгөөд хоёр жилийн өмнө SBS сувгаар цацагдаж байсан. Маш олон ресторанд уг хоолны үзүүлэнг ашигладаг ба үзүүлэн хийдэг дэлгүүрүүдтэй ч хамтарч ажилладаг” гэжээ.