Монгол Улс ОХУ-ыг дэмжиж байгаа гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

TikTok платформд “ukraine_24.2.22” нэртэй хэрэглэгчийн хаягаас оруулсан “Countries that support Russia vs Ukraine” буюу “Орос, Украйныг дэмжиж буй орнууд” гарчиг дор нэгтгэсэн улсуудын жагсаалт бүхий бичлэг оруулсан. Энд ОХУ-ыг дэмжиж буй хэсэгт нь 17 орны нэр, төрийн далбааг тавьсны дотор Монгол Улсыг жагсаасан байна.

Баримт шалгалтын үр дүн

НҮБ-ын чуулганаар Монгол Улс дайныг зогсоохыг шаардсан баримт бичигт түдгэлзсэн санал өгсөн ба “ОХУ-ыг дэмжиж байгаа” гэх байр суурь илэрхийлбэл Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэхгүй.

2022 оны 03 дугаар сарын 01-нд TikTok платформд “ukraine_24.2.22” нэртэй хэрэглэгчийн хаягаас оруулсан “Countries that support Russia vs Ukraine” буюу “Орос, Украйныг дэмжиж буй орнууд” гарчиг дор нэгтгэсэн улсуудын жагсаалт бүхий бичлэг оруулсан. Энд ОХУ-ыг дэмжиж буй хэсэгт нь 17 орны нэр, төрийн далбааг тавьсны дотор Монгол Улсыг жагсаасан байна. 03 дугаар сарын 03-ны 15:00 цагийн байгдлаар уг бичлэгт 55.8 мянган лайк, 8090 сэтгэгдэл өгч, 1053 удаа цааш түгээгээд байна.

1. НҮБ-ын чуулганаар Монгол Улс дайныг зогсоохыг шаардсан баримт бичигт түдгэлзсэн санал өгөв.

НҮБ-ын 11 дэх удаагийн Ерөнхий Ассамблейд 2022 оны 03 дугаар сарын 1-нд “ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох” асуудлаар санал хураалт явуулсан. Ерөнхий Ассамблейд 193 гишүүн орон багтдаг ба бүгд төлөөлөгчөө ирүүлсэн.Үүнээс

  • 141 улс дэмжиж,
  • 35 улс түдгэлзэж,
  • 5 улс эсэргүүцэж,
  • 12 улс санал өгөхөөс татгалзсан.

Эсэргүүцсэн санал өгсөн буюу ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг дэмжсэн байр суурь илэрхийлсэн таван улс:

  1. Беларусь,
  2. Сири,
  3. БНАСАУ,
  4. Эритрей,
  5. ОХУ

Ингээд гишүүн орнуудын дийлэнх олонхийн саналаар “ОХУ-аас Украин руу довтлох ажиллагаагаа нэн даруй зогсоож, хөрш зэргэлдээх улсаас цэргийн хүчээ ямар ч болзолгүйгээр гаргахыг шаардсан” тогтоолыг баталсан.

2. “ОХУ-ыг дэмжиж байгаа” гэх байр суурь илэрхийлбэл Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэхгүй.

✅УИХ-ын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар “Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал” одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

📌Энэхүү үзэл баримтлалын,
1.4-т “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.” 1.6-д “.Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно.” зэрэг зүйлүүдийг тусгажээ.
📌Мөн “Улс төрийн гадаад харилцааны бодлого” хэсгийн, 2.11-т “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална.”
📌Тиймээс Монгол Улсыг үүсээд байгаа нөхцөл байдалд ОХУ-ыг дэмжиж байгаа гэж үзэх нь манай гадаад бодлогын үзэх баримтлалд нийцэхгүй.

Та бүхэн эх сурвалж хэсэгт оруулсан сайтаар МИАТ ТӨХК-ийн нислэгүүдийг цаг минут, маршруттай нь бичлэгээр харах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document