🔍 Бид зургаар хайж бодит мэдээллийг олох зааварчилгааг дахин хүргэж байна.
1. Зургаар хайхдаа компьютерийн mouse-ийнхаа курсорыг зургийн хэсэгт байрлуулаад баруун гар талынх нь товч буюу mouse-2-ийг дарна. Гарч ирсэн цэснээс “Search image with Google Lens” буюу “Google Lens ашиглан зураг хайх” гэдгийг сонгоно.
📌 Ингэхэд тухайн зургийг ашигласан бүх илэрц гарч ирэх бөгөөд тэдгээрээс итгэлтэй эх сурвалжуудыг сонгон тайлбар болон хугацааг нь харна.
2. Энэ зургийн хувьд 1380 илэрц гарч ирснээс хамгийн баталгаат эх сурвалжаар BBC агентлагийн олон улс дахь сайтуудад нийтлэгдсэн тохиолдлыг авч үзлээ.
📌 Getty Images нь 415 сая зураг, бичлэг, контентын архивтай, 340 мянга гаруй нийлүүлэгчтэй, хорь орчим агентлагтай гэрээгээр ажилладаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгааны агентлаг, корпорацуудад контент нийлүүлдэг платформ юм.