🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. “ДЦС 4” ТӨХК-ийн бүх зуух бүрэн ажиллагаатай байна.
Уг мэдээллийн дагуу “ДЦС 4” ТӨХК-ийн 70171284 дугаарын утсанд холбогдож тодруулахад “манайх үйлдвэрлэл хариуцдаг тул мэдээлэл өгөх боломжгүй. “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК буюу удирдах түвшний чиг үүрэгтэй байгууллагаас мэдээлэл авах” зохицуулалттай гэдгээ хэлсэн юм.
📌“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас имэйлээр дараах тодруулгыг авлаа.
-“ДЦС 4-ийн найман зуух бүгд хэвийн ажиллаж байна. Шаардлагатай үед захиалгын дагуу түр зогсоож гэмтэл устгаж болно. Оргил ачааллын үедээ эрчим хүч үйлдвэрлэл нийт хүчин чадлынхаа 96 хувиар ажилладаг. Хэрэв байгалийн онц ноцтой үзэгдэл, хүчтэй шороон шуурга зэргээс шалтгаалан улс хоорондын шугам тасарвал орон даяар хэсэгчлэн хүчдэлгүй болох эрсдэл бий” гэсэн юм.
2. MNB Монголын мэдээ сувгийн Мэдээллийн хөтөлбөрөөр “ДЦС 4” ТӨХК-ийн зуух ажиллагаагүй болсон тухай мэдээлэл гараагүй.
📌Дээр дахин давтаж гаргаад буй мэдээлэлд ашигласан зураг нь 12 дугаар сарын 05-нд MNB Монголын мэдээ сувгийн албан ёсны пэйжид тавигдсан мэдээ байв. /Уг пэйжийг 2011 онд нээсэн, 353.4 мянган дагагчтай/
-Мэдээлэлд “Гар утас цэнэглэгчээ залгуураас нь бүрэн салгаж хэвшсэнээр 2,8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой” гэсэн гарчиг өгсөн бөгөөд “ДЦС 4” ТӨКХ-ийн ээлжийн инженер Х.Чулуун-Эрдэнэ өгсөн ярилцлагадаа “Станцын тоноглолууд тулсан ачаалалтай явж байгаа” гэжээ.
Энэ мэдээнд “ДЦС 4” ТӨХК-ийн тавдугаар зуух ажиллагаагүй болсон гэх агуулга огт байхгүй байна.