🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Хуучин мэдээллийг дахин түгээсэн нь эргэлзээ төрүүлж байгаа ч, утга нь үнэн бодит байна.
📌Уг мэдээлэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ikon.mn сайтад гарсан мэдээг хуулж тавьсан байна. Тухайн үед хамаарах “өнөөдөр хууль баталлаа” гэх агуулгыг 5 сарын дараа дахин оруулахад хуурамч мэдээлэл мэт төөрөгдүүлсэн ч Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд нь үнэн зөв байна. Мөн хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөнө гэсэн нь үнэн.
2. Хуульд шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгохоор заасан.
✅Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.5-д “эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасан байна. Энэ нь чөлөө олгох ба чөлөөний хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж ойлгогдохоор байна. Харин залуу гэр бүлийг дэмжих зорилгоор гэх утга хуульд байхгүй.