“Хөрөнгө оруулаад ашгаа аваарай” гэх агуулгатай чат илгээж, хэрэглэгчийг мэхэлж байна

Хуурамч хуудаснаас “150,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд ашгаа аваарай” гэх залилангийн шинжтэй мэдээллийг хэрэглэгчийн хувийн чат руу илгээж, мөнгө нэхэж байна. Энэ нь цахим залилангийн шинжтэй үйлдэл тул сэрэмжтэй байж, мөнгө шилжүүлж, хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийгээрэй.
Хиймэл оюунаар бүтээсэн эмчийн дүр ашиглан баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

Хиймэл оюунаар бүтээсэн зураг ашигласан, найдваргүй хуудаснаас мэргэжлийн эмч зөвлөж байгаа мэтээр мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.
“Архинаас гаргаж, элэг цэвэрлэнэ” гэх наалт үр нөлөөгүй

Найдваргүй хуудаснаас “архинаас гаргаж, элэг цэвэрлэх япон наалт” гэх агуулгатай мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Архины хамаарлыг энгийн наалт хэрэглэх замаар эмчлэх боломжгүй бөгөөд ийм төрлийн бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй.
“Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “элэгний өвчний эмчилгээ” мэтээр сурталчилж байна

Саяхан нээгдсэн, найдваргүй хуудаснаас “Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “Элэгний өвчнийг эдгээх япон бүтээгдэхүүн, FDA-аар баталгаажсан” зэргээр хуурамчаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна.
Суганы эвгүй үнэрийг хөлс дарах тосоор бүрэн арилгах боломжгүй

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.
Гаднын удирдлагатай баталгаагүй хаягуудаас олны танил хүнийг ашигласан хуурамч сурталчилгаа түгээж байна

Гарал үүсэл нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүнийг “спортын гэмтэл, үе мөчний өвчнийг эмчлэнэ” гэх агуулгаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Ингэхдээ гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас мэдээлэл түгээж байгаа юм.