Мэдээллийн боловсрол олгох Асуу автобус иргэдэд үйлчиллээ

Монголын баримт шалгах төв хуурамч мэдээлэл, пропаганда ямар учраас хэрхэн түгдэг шалтгааныг таниулан, бодит зөв мэдээллийг авахад туслах зорилготой Асуу мэдээллийн аяны хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дэмжлэгтэйгээр “Баруун салаа-Халдварт” чиглэлд мэдээллийн автобус ажиллууллаа.
Мета компани Асуу чатботын ашиглалтыг дэмжинэ

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв дэлхийн 29 хэл дээр ашиглагддаг, хиймэл оюун ухаанд суурилсан Check платформын Монгол хувилбар Асуу чатботыг технологийн түнш Meedan компанийн тусламжтайгаар хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Нийгмийн өөр өөр бүлгүүдэд олон янзын хэл дээр мэдээлэл авах боломж олгож, хүртээмжтэй, үнэн бодит мэдээлэл хүргэх энэхүү ажлыг Мета компани 2024 оны зургаа болон долоодугаар сард дэмжихээр боллоо.
Тус чатбот нь АНУ, Бразил, Индонез зэрэг дэлхийн олон орны сонгуулийн үеэр хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж, баримтаар шалгасан үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжийг олгож ирсэн байна.
Монголын анхны баримт шалгалтын чатботыг нэвтрүүллээ

Meedan болон Үүр төв хамтран АI-аар сургасан, эргэлзэж буй мэдээллээ асуун, хариулт авах боломжтой Монголын анхны баримт шалгалтын чатботыг танилцуулж байна. Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг Meedan технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн уг чатботод иргэд эргэлзсэн асуултаа явуулж, баримтаар шалгасан мэдээллийг автоматаар хүлээн авах боломжтой. Ингэхдээ Үүр төвийн дэргэдэх Монголын […]
Редакцууд “Мэдээллийн гажуудлыг даван туулах арга зүй”-д суралцаж байна

“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн дэргэдэх “Монголын баримт шалгах төв” дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын найм, орон нутгийн арван редакц болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарыг хамруулан баримт шалгах үйл ажиллагааг нэвтрүүлэх, дэмжих хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөтөлбөрт хамрагдаж буй редакцууд ЮНЕСКО болон Европын сэтгүүлзүйн төвийн гаргасан Сэтгүүл зүй, “Худал мэдээ” ба хуурамч мэдээлэл гарын авлагатай танилцаж, […]
Онлайн орчинд мэдээлэл эрэн сурвалжлах нь сэдэвт сургалт орлоо

Монголын баримт шалгах төв их дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимийг түшиглэн байгуулсан “Баримт шалгагч оюутан” клубүүдийнхээ дунд “Онлайн орчинд мэдээлэл эрэн сурвалжлах нь” сургалтыг зохион байгууллаа. Баримт шалгагч оюутан клуб нь Монгол Улсын Их сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль /ХИС/, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль /РТМУС/-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд баримт […]
Оюутнууд баримт шалгах ур чадварт суралцана

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв” /СИХҮТ/ НҮТББ-ын дэргэдэх “Монголын баримт шалгах төв” ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн“-ийн хүрээнд баримт шалгагчдыг сургаж, дадлагажуулах, бэлтгэх зорилгоор Монгол Улсын Их сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль /ХУИС/, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль /РТМУС/-ийн дэргэд “Баримт шалгагч оюутан” клубийг байгуулан ажиллаж […]