Одоогоор витамин ашиглаж хорт хавдрыг эдгээх баталгаат арга байхгүй

Хуучирсан үр дүнтэй судалгаа ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Одоогийн байдлаар витамин нь хавдрыг бүрэн эдгээдэг, хавдартай хүний насыг уртасгадаг гэсэн баталгаа байхгүй бөгөөд зөвхөн мэргэшсэн эмч, эмнэлгийн зөвлөмжөөр эмнэлгийн эмчилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг хүсье.
“Diamond Sleep” гэх баталгаагүй бүтээгдхүүнийг нойргүйдлийн эмчилгээ мэтээр сурталчилж байна

Баталгаагүй хуудаснаас судалгаагаар баталсан, аюулгүй гэх худал мэдээллээр чанарын баталгаагүй, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Нойргүйдэл ба Альцгеймер өвчний хоорондын хамаарлыг одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, зүрх зогсох зэрэг эрсдэл тулгарч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ.
“Дугархүү эмч” хуудсаар түгээсэн “төмс жин хасахад тусалдаг” гэх тайлбар төөрөгдүүлжээ

“Дугархүү эмч” Facebook хаягаас түгээсэн”оройн цагаар төмс идэж жин хасах боломжтой” гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Мөн үр дүнг нь баталсан гэх нотолгоо байхгүй туршилтыг мэдээлж, төлбөртэй групп уруу орохыг уриалсан ба нүүрс ус, жингийн хамаарлын талаар бүрэн бус мэдээ тарааж байна.
Хуурамч судалгаа бөглөж, хувийн мэдээллээ алдахаас сэргийлээрэй

Албан ёсны байгууллагаас зарлаагүй, асуулгын мэдээллийг ямар тохиолдолд хэрэглэх нь тодорхойгүй тохиолдолд судалгаа бөглөхөөс зайлсхийж, хувийн мэдээллээ алдахаас сэргийлнэ үү.
Тураах эм гэх бүтээгдэхүүн ходоодны шарх үүсгэх эрсдэлтэй

Гаднын удирдлагатай хаягаас орц найрлага тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхгүйгээр өөхөө шатаах боломжгүй гэж АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулсан.
Чичиргээт аппарат нь тураах нөлөөгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас сануулжээ

Дасгал хийхгүйгээр зөвхөн чичирдэг төхөөрөмж ашиглах нь жин хасахад нөлөөлөхгүй гэдгийг судлаач болон мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний нэгд тооцогддогийг мэргэжлийн байгууллагуудаас сануулсан байна.