5 сая хүртлэх төгрөгийн зээл 1 цагийн дотор гаргана гэх мэдээлэл худал

1. Хаяг, агуулгыг нягтлах Мэдээлэл оруулсан хаягийг 2022 оны 08 дугаар сараас идэвхжүүлж, бусдын агуулгыг шэйрлэсэн ба санхүүгийн үйлчилгээ, зээл олгох талаар огт мэдээлэл оруулаагүй нь хуурамч мэдээллээр фишинг буюу цахим залилан хийх оролдлого гэж үзэх үндэслэлтэй байна. Ашигласан зургийн нэг нь дансны орлогын мессежээр ирсэн мэдээлэл байх бөгөөд 5 сая төгрөгийн орлого хийсэн гүйлгээний […]

Элэг цоо эрүүл болгох мэргэжилтний жор гэх мэдээлэл худал

1. Сармис, нимбэг, цагаан гаа элэг цэвэрлэдэг нь батлагдаагүй Элэг нь цусан дахь ихэнх бодисын хэмжээг зохицуулдаг ба метаболизмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад, элэг нь хүний биед 500 гаруй үүрэг гүйцэтгэдэг гэж Жонс Хопкинсын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн вэбсайтад мэдээлжээ. Хэдийгээр сармис, нимбэг, цагаан гаа нь хүнсэнд өргөн ашиглагддаг, эрүүл мэндийн эерэг нөлөөтэй ч […]

Байцайны шүүсээр ходоодны шархыг эмчилнэ гэх мэдээлэл бүрэн бус

1. Олон улсын баримт шалгагчид энэхүү мэдээллийг шалгаж, олон жилийн өмнөх үр дүн багатай арга гэж үнэлжээ IFCN Буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Africacheck Баримт шалгах төв 2022 оны 06 дугаар сарын 29-нд байцайны шүүстэй холбоотой баримт шалгалтыг вэбсайтдаа нийтэлсэн байна. Нийтлэлд: “Байцайны шүүс ходоодны шархыг эмчилнэ гэх мэдээлэл нь ихэвчлэн хуучирсан судалгааны […]

Өндөр хүчдэлийн шугамтай ойр амьдарвал хорт хавдар тусна гэх мэдээлэл бүрэн бус

1. Өндөр хүчдэлийн ойролцоо амьдрах нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагдаагүй Өндөр хүчдэлийн шугам нь цахилгаан соронзон орон үүсгэдэг нэгэн эх үүсвэр бөгөөд орчин үед гар утас, Wi-Fi, гэрийн цахилгаан хэрэгсэлүүдээс цахилгаан соронзон орон ялгарч байдаг. ДЭМБ-ын вэб сайтад мэдээлснээр соронзон орон ба хавдрын эрсдлийн харилцан хамаарлын талаарх судалгаа эцсийн байдлаар дүгнэлт гаргахад хангалтгүй байгаа […]

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлж, 250 сая төгрөг авах ёстой гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

1. “Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай” хуулийн төсөл УИХ-д өргөн бариагүй 2018 оны 04 дүгээр сарын 09-нд тухайн үеийн парламентын сөрөг хүчин болох АН-ын бүлгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамтран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд шилжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийж байв. Уг ажлын […]

Илүүдэл жин хасаж, үе мөчний өвдөлт намдаах жор гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

1. Нимбэг, саримс, цагаан гаа нь жин хасах үйлчилгээгүй Энэтхэгийн THIP Media баримт шалгах төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-нд вэбсайтдаа байршуулсан “Нимбэг болон цагаан гааг турах зориулалтаар хэрэглэх” тухай баримт шалгалтад: “Турна гэдэг бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөний олон талт, цогц үйл явц юм. Зарим тохиолдолд эрүүл мэндийн шалтгаант таргалалтад өртдөг хүмүүс ч […]