“Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн” гэх мэдээлэл худал

ЕТГ-аас Н.Түвшинбаяр уучлал хүссэн гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдээлсэн. Харин шалгасан мэдээлэлд зохиомол захидлын агуулгыг дурдаж, хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.
“ОХУ-ын хил дээр шатахуун бөөгнөрсөн” гэх мэдээлэл худал

Монгол Улсын хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээгүй бөгөөд сошиал орчинд түгсэн мэдээллийг худал болохыг мэдэгдсэн. Мөн холбогдох яам, УБТЗ-аас импортоор орж ирж буй автобензинийг цаг тухай бүрд нь тээвэрлэж буйг тайлбарласан байна.
Сенна ургамлыг “тураах бэлдмэл” бус өтгөн хатах үед туулга хэлбэрээр ашиглаж ирсэн

Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сенна ургамал агуулсан эм бэлдмэл, бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэхийг зөвлөдөггүй. Эл ургамлыг “тураах бэлдмэл” бус өтгөн хатах үед туулга хэлбэрээр ашиглаж ирсэн ба энэ төрлийн ургамлын зүйлийг туулгын эмд ашигладаг байна. Урт хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Шалгасан мэдээлэлд жин хасах зориулалттай ургамлын гаралтай цай мэт төөрөгдүүлсэн сурталчилгаа хийжээ. Ингэхдээ зөвхөн богино хугацааны эерэг нөлөөг дурдаж, сөрөг, гаж нөлөөг огт тайлбарлаагүй байна.
Гал түймрээс үнэг аварч буй бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг бодит мэт тайлбартай түгээжээ. Энэ төрлийн бичлэг нь зэрлэг амьтадын шинж чанар, зан байдалд нийцэхгүй. Хиймэл оюунаар бүтээсэн зэрлэг амьтадын зураг бичлэг нь хүмүүсийг төөрөгдүүлэх, амьтдын тухай ойлголтыг гажуудуулах, улмаар байгаль хамгааллын ажилд саад болох эрсдэлтэй хэмээн 2025 оны шинжлэх ухааны дүн шинжилгээний өгүүлэлд тусгажээ.
Оливийн тос элэг өөхлөлтөд эерэг нөлөө үзүүлдэг ч бүрэн эмчлэхгүй

Оливын тос элэгний өөхлөх эрсдэлийг бууруулж, тодорхой хэмжээний эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч эмчилгээний батлагдсан арга биш юм. Оливын тос болон нимбэг ашиглах нь элэгний өөхлөх өвчнийг эмчилдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд элэг өөхлөх өвчний үед дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож биеийн жингээс хасахыг зөвлөдөг байна.
Утаат тамхиар чихний үрэвсэл эмчлэх бус эдгэрлийг удаашруулж, хүндрүүлдэг

Тамхи чихэндээ хийж хэрэглэх нь чихний үрэвслийг дарж, өвчнийг намдаадаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо, өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Батлагдсан эмчилгээний арга биш юм. Харин судалгаагаар тамхины утаа, дам тамхидалт нь чихийг үрэвсүүлэх, бага насны хүүхдэд дунд чихний өвчлөл бий болгох эрсдэлтэй харуулжээ.